Олон улсын болоод дотоодын хүүхдийн эрхийн байгууллагууд олон жил хурдан морь унаач хүүхдийн эрхийг ярьсны дүнд олон нийтийн ойлголт хандлага, эрх зүйн орчин сайжирсаар байна. Гэсэн хэдий ч жил жилийн цагаан сарын өмнөхөн “тухайн жилийнхээ өнгийг үзэх” гэж Дүнжингарав гэх мэт хаврын томоохон уралдаануудыг идэр есийн хүйтэнд зохион байгуулсаар ирсэн. Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан гэж нэрийдсэн томчуудын зугаанаас үүдэн сүүлийн гурван жилийн байдлаар 330-580 хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авсан тухай мэдээ бий.
Тэгвэл энэ оноос өвлийн уралдааны үеэр хүүхдээр хурдан морь унуулсан тохиолдолд унаач хүүхдийн эрх Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын дагуу хамгаалагдах юм байна. Тодруулбал, Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ.
Энэ мэтчилэн хүүхдийн эрхийн байгууллага болоод төр засгаас уг асуудалд анхаарал хандуулж, эхлүүлсэн ажлууд үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал, 2011 онд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт”-ыг батлуулж, хурдан морь унаач хүүхдүүд хамгааллын хувцас хэрэглэл өмсдөг болж, холбогдох байгууллагууд аюулгүй байдалд нь анхаарал тавьж хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг тогтмол хянадаг болсон юм. Үүний үр дүнд мориноос унаж бэртэх хүүхдийн тоо 2011 онтой харьцуулахад мэдэгдэхүйц буурсан сайн мэдээг ч мөн дуулгаж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Наадахиа М,Энхболдод л хэл . Энэ хүн чинь ММСХ-ны ерөнхийлөгч шүү дээ. Та нар хариуцлага тооцож чадах уу
ЗӨВ ШҮҮ
Уяач нэртэй мал тамлахын донтой хүмүүсээр нь уралдуулах морийг нь унуулж уралдуулж байя.