Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг, Хандрагагатын амны Хөөт гэх газар Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейш бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны 8 сард гарсан билээ.
Тус хэрэгт Архангай аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьсан . Дээрх хэргийг Архангай аймгийн харьяат , 28 настай, эрэгтэй Г гэгч хохирогчийн биед байсан эд зүйлийг авах зорилгоор цээжин тус газар нь шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогджээ.
Хэргийг үйлдсэн Г нь Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны 07 дугаар сард Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг буюу хулгайн гэмт хэргийн учир хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Яллагдагч Г-д холбогдох “Их Британийн иргэн Стивен Эдвард Нейшийг шунахай сэдэлтээр амь насыг хөнөөсөн ” хэргийг Архангай аймгийн прокурорын газраас хянаж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
