Музейнүүд нь зөвхөн үзэсгэлэн үзвэр төдийгүй урлагийн бүтээлүүдийг хадгалж хамгаалан, хойч үедээ өвлүүлэн үлдээх томоохон хариуцлагатай. Бид дэлхийн хамгийн сайн 14 музейг онцлон орууллаа. Тэд манай гарагийн томоохон эртний эдлэл, урлагийн бүтээлүүдийг хадгалж байдаг.
14.Токоигийн Үндэсний музей
.jpg)
Токиогийн Үндэсний Музей нь 1872 онд үүсэн байгуулагдсан Японы эртний хамгийн том музей юм. Музейн цуглуулгуудад эртний Японы урлагийн бүтээлүүд болон Торгоны замын дагуух Азийн урлагийн бүтээлүүд байдаг.
13. Рижкс музей
.jpg)
Амстердамын Рижкс музей нь Нидерландын түүх болон урлагийн хамгийн том нэр хүндтэй музей юм. Рембрандт, Вермир болон алтан үеийнхний уран зургийн томоохон цуглуулгууд байдаг.
12. Прадо музей
.jpg)
Испанийн Мадрид хотод байдаг энэ музейд 12-р зуунаас 19-р зууны эхэн үеийн Европын урлагийн бүтээлүүд тавигдсан байдаг.
11. Антропологийн Үндэсний музей
.jpg)
1964 онд байгуулагдсан Мексикийн энэхүү музейд археологийн үзмэрүүд хадгалагдан байдаг.
10. Үндэсний Ордон Музей
.jpg)
Тайпайн Үндэсний Ордон музейд эртний Хятадын томоохон урлагийн бүтээлүүд болон цуглуулгууд байдаг. Анх Хятдад 1925 онд байгуулагдаад Хятадын иргэний дайны дараа Тайван руу нүүлгэсэн.
9.Гүгенхейм музей /Guggenheim Museum Bilbao/
.jpg)
1990 оны үед Испанид Франк Гери гэдэг хүний дизайнаар титан гадаргуутай баригдсан орчин үеийн урлагийн музей юм. Музейд олон улсын болоод Испанийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн үзүүлдэг.
8. Орчин Үеийн Урлагийн Музей
.jpg)
Дэлхийд орчин үеийн урлагийн хамгийн нөлөөтэй музейн нэгд тооцогддог тус музей нь Нью- Йорк хотын Манхаттан дүүрэгт байрладаг. Музейд Монетийн “Water Lilies”, Пикассогийн “Les Demoiselles d’ Avignon”, Ван Гошийн “Starry night” зэрэг гайхамшигтай урлагийн бүтээлүүд тавигдсан байдаг.
7. Эрмитаж музей
.jpg)
ОХУ-ын Санкт- Петербург хотод байрлах тус музей нь 1764 онд байгуулагдсан. Соёл урлагийн З сая үзмэртэй манай гарагийн томоохон музей юм. Музейд Рембрандт, Да Винчи, Микеланжело, Рүбен нарын алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд байдаг. Цуглуулгууд нь Өвлийн ордон зэрэг 6 түүхийн дурсгалт барилгыг хамруулан тавигджээ.
6. Үффизи урлагийн музей /Uffizi Gallery/
.jpg)
Үффизи уран зургийн галерей дэлхийд алдартай эртний музейн нэг бөгөөд 16-р зууны үед баригдсан. Эртний Ренессансын уран зургууд болон уран баримлуудын цуглуулгууд тавигдсан байдаг. Ихэвчлэн өглөө онгойсноос эхлээд орой хүртэл урт дараалалтай байдаг.
5. Английн Музей
.jpg)
Английн Лондон хотод байрлах тус музей 1753 онд үүсгэн байгуулагдсанн бөгөөд хүн төрөлхтний түүх соёлын музей юм. Тив дэлхийн бүх л хүмүүний хөгжлийн түүхийг харуулсан 7 сая гаран үзмэр тавигдсан байдаг. Үзмэрээс дурдвал: Египтийн Муммиийн томоохон цуглуулга, Россета чулуу гэх мэт
4. Метрополитан урлагийн музей /Metropolitan Museum of Art/
.jpg)
1872 онд нээгдсэн Метрополитан урлагийн музей нь Нью-Йорк хотын төв паркийн зүүн хэсэгт байрладаг бөгөөд дэлхийн хүн төрөлхтний түүх соёлын 2 сая гаран үзмэрүүд байдаг.
3. Ватиканы Музей /Vatican Museum/
.jpg)
Ромын Ватикан хотод 6-р зууны 2-р Поп Жилюсын үед үүсгэн байгуулагдсан дэлхийн алдартай музейн нэг юм. Музейн таазыг 1508-1512 оны хооронд Микеланжело зурсан байна.
2. Египтийн музей /Egyptian Museum/
.jpg)
Египтийн Каир хотод байдаг тус музей нь дэлхийн шилдэг музейн нэг бөгөөд эртний Египтийн 120000 эртний эдлэлүүд хадгалагддаг. 2 давхраас бүрдэх бөгөөд доод давхарт нь эртний Египтчүүдийн хэрэглэж байсан мөнгө болон муутуу цаасан цуглуулгууд, дээд давхарт нь хаадын дурсгалт зүйлүүд болон 27 хаадын Муммиг агуулсан өрөө байрладаг.
1.Луврийн музей /Louvre/
.jpg)
Францын Парис хотод байдаг Луврийн музей нь дэлхийн хамгийн том болоод хамгийн олон хүн үзсэн урлагийн музей юм. Музей 1793 онд урьд нь хааны ордон байсан барилгад нээгджээ. Музейн гол хаалганы өмнө алдартай шилэн пирамид сүндэрлэх ба үүнийг 1989 онд нэмж байгуулсан байна. Музейд Грек, Ром, эртний Египет болон Францын Напеолоны үеийн зэрэг янз бүрийн цуглуулгууд эх хувиараа хадгалагдан байдаг. Мэдээж Леонардо Да Винчийн ‘’Мона Лиза ‘’ уран зураг ч байдаг.
Дэлгэрэнгүйг: http://www.touropia.com/best-museums-in-the-world/ сайтаас

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
