Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийн талаар өнөөдөр Батлан хамгаалах яам, Нийслэлийн Цэргийн штаб, Монголын оюутны холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ. “Оюутан цэрэг” сургалт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна. Тус сургалт энэ жил шинэ батлагдсан журмаар зохицуулагдан хэрэгжихийг Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр хэллээ.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2017 онд “Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Бүрдүүлэх материал:
- Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
- Иргэний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
- Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
- Сургалтын дүнгийн хүснэгт
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Бүртгэл хийгдэж буй газрууд:
- Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв
- Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим
- Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд
- Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
- Хан-Уул дүүрэг Соёлын ордонд
- Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байранд
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба хэлэхдээ ““Оюутан цэрэг” сургалтад эхний жил буюу 2014 онд Улаанбаатар хот, 2015, 2016 онд нийслэл болон хөдөө орон нутгийн оуютнууд хамрагдаж байсан. Энэ жил нэмээд Дархан-Уул, Орхон аймгийн оюутнууд хамрагдах боломжтой. Сургалт 2 үе шаттай явагддаг. Нэгдүгээрт, цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар явагдана. Хоёрдугаарт, цэргийн мэргэжлийн бэлтгэл явагдана.” гэлээ.
Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт Улаанбаатар хот, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дархан-Уул, Орхон аймгуудад зохион байгуулагдана. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хувьд нийслэлд байрлах их, дээд сургуулийн 700 оюутныг ҮБХИС-ийн сургалтын төвд, Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд сургуулийн 100 оюутныг Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Дорнод аймгийн 30 оюутан, Говьсүмбэр аймгийн Политехник колежийн 20 оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар анги, баруун 5 аймгийн 150 оюутныг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг тус тус түшиглэн зохион байгуулах юм байна.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
