Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, сургалтын төвүүдэд хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд ээлжит хяналт шалгалтыг явууллаа.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 67 байгууллагын 35 орны 783 иргэн шалгалтанд хамрагдсан байна. Эдгээр иргэдийн дийлэнхи буюу 49.5 хувь нь хөдөлмөр эрхлэгчээр, 36.1 хувь суралцах, мэргэжил дээшлүүлэхээр оршин суух зөвшөөрөлтэй байсан бол үлдсэн хувь нь хөрөнгө оруулагч, сайн дурын ажилтан, албан хэрэг, хувийн болон гэр бүлийн гишүүнээр Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд байв.
Шалгалтын явцад Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй 3 орны 6 иргэнийг илрүүлсэн бөгөөд зөрчил гаргасан иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар болоод байна.
Цаашид Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас гадаадын иргэдийн бичиг баримтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтанд хамрагдсан нийт байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, энэ талаархи мэдээлэл солилцон хамтран ажиллахаар боллоо.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
