Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээ болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Ерөнхий захирал түүний зөвлөхүүдийн цалин хөлс, урамшууллын талаар ор үндэсгүй ташаа мэдээллүүд нийтлэгдэх боллоо. Тухайлбал, төв болон орон нутгийн цахим сайтуудад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын цалин 25 сая төгрөг, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхий захирлын зөвлөхүүд сар тутам 10 сая төгрөгийн цалин урамшуулал авдаг гэсэн байна.
Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин урамшууллыг тогтоодог бөгөөд өнөөдрийг хүртэл энэ талаар аливаа нэг шийдвэр гараагүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрээс нэг ч төгрөгийн цалин урамшуулал аваагүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус үйлдвэрийн Ерөнхий захиралтай байгуулах гэрээ эцсийн байдлаар батлагдаагүй, түүний цалин урамшуулал тодорхой болоогүй байгаа юм. Ерөнхий захиралд 10 сая төгрөгийн цалинтай зөвлөх огт байхгүй.
Дээрх үндэслэлгүй мэдээллүүд нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхий захирлын нэр хүндэд санаатай, зохион байгуулалттайгаар халдаж буй үйлдэл болж байна. Мөн мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхой бусаар гүтгэлэг таамгийн хэлбэрээр олон нийтэд түгээж буй нь Монгол улсын Эрүүгийн болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байна. Дээрх худал ташаа мэдээлэл, гүтгэлэг нь Монгол орны эдийн засгийн гол хөшүүрэг болсон Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, улмаар улс орны цаашдын хөгжил, эдийн засгийн байдалд муугаар нөлөөлж болохуйц сөрөг хандлагатай гэж бид үзэж байна.
Иймд дээр дурьдсанчлан худал ташаа мэдээллийг түгээн нийтэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, тус үйлдвэрийн бүтээлч хамт олны өмнө залруулга хийхгүй бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах алба

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
