Богд уулын дархан цаазат газарт золбин нохой олширч байгааг Богд Хан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс санаа зовнин өгүүлж байна. Нийслэл хоттой ойрхоноос гадна аялж зугаалж байгаа хүмүүс дагуулж ирсэн нохойгоо ууланд орхиж төөрүүлдэг зэрэгтэй холбоотой гэнэ.
Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бор гөрөөс, буга, жижиг мэрэгч амьтдад золбин нохой хохирол их учруулдаг. Он гарсаар 15 гаруй гөрөөсийг нохой хөөснийг бид арга хэмжээ авч, амьдрах чадвартайг нь ууланд нь буцааж тавьсан” гэж ярилаа.
Хаврын улиралд нохой устгалын ажлыг Богд Хан уулын дархан цаазат газраас зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 3 дахь удаагийн устгалаа хийж байгаа аж. Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Туулын шугуй, Богд ууланд энэ хавар маш их нохой байсан. Бид Хот тохижилтын газраас анчин авч нохой устгал хийдэг. Сүүлийн 2 удаагийн устгалаар 100 гаруй нохой устгасан. Өнөөдөр 4 анчин ажиллаж байна” хэмээлээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
