Сууц өмчлөгчдийн холбоо гэж орон сууцанд амьдардаг айлуудын тэвчээрийг шалгасан байгууллагыг Монголын төр “бүтэхгүй” гэдгийг нь нотлов. СӨХ-той холбоотой 467 өргөдөл,гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн байна.
Тиймээс Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг томилж шалгалт хийжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 240 СӨХ-ны үйл ажиллагааг шалгахад иргэд мөнгөө төлдөггүй гэхээс авахуулаад холбооны дарга нар нь санхүүжилтийн хөрөнгийг юунд зарцуулснаа мэддэггүй, тайлан тооцоо байдаггүй гэсэн хэдэн зуун зөрчил илрүүлсэн байна.
Тэр ч байтугай нийтийн эзэмшлийн газрыг наймаалдаг дарга нарын булхай ч бас ил болжээ. Ер нь СӨХ нэртэй “мангас” цадахаа болилоо,юу хийсэн гэж ийм их мөнгө аваад байна вэ” гэсэн гомдол бараг 20-иод жил үргэлжилсэн. Сар бүр 20,30 мянгаас 100 гаруй мянган төгрөг СӨХ-д өгчихөөд хариуд нь ямар ч үйлчилгээ үзсэнгүй гэсэн гомдлыг худал гэх арга байхгүй.
Орцны цэвэрлэгч шал угаасныг эс тооцвол зарим оршин суугч СӨХ-ны зүгээс өчүүхэн ч нааштай юм үзээгүй өчнөөн жил болсон гэх. Ийм байдлаар хичнээн жил сараар ард түмнийг шар махтай нь хатаав даа. Аргаа барсан оршин суугчид эцсийн эцэст УИХ-д хандсан нь сая нэг зовлонгоосоо салах үүдийг нээв бололтой.
Юутай ч СӨХ-г төр мэдэлдээ авах тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулдав Шалгалтын дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна.
Хуульд цоорхой байна,үүнийг засах шаардлагатай. Орон сууцны асуудал хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатай. Ер нь СӨХ ажиллах ёстой юу үгүй юу. Эсвэл төрд шилжүүлэх ёстой юм уу гэсэн дүгнэлтийг манай ажлын хэсэг гаргасан байна.
Иймд Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа” гэсэн. Түүний хэлснийг СӨХ-ны дарамтанд үйлээ барж байгаа хүн бүр талархан дэмжиж байна. СӨХ-ны зовлонг үзээгүй зарим гишүүн хуучинтай зууралдахыг дэмжиж байсан. Тиймэрхүү санал дэмжлэг авахгүй гэдэгт найдъя. Сар бүр хэдэн саяар нь СӨХ-д идүүлж,тэднийг язартал нь баяжуулсан. Хамгийн гол нь тэр хэмжээгээрээ үйлчилгээ үзүүлсэн бол өөр хэрэг. Орцонд гэрэл тавьсан,цоожтой болгосон,гадна тохижолт хийж сандал будсан гэх мэтчилэн жижиг сажиг ажил хийсэн гэх СӨХ олон. Тийм ийм засвар хийсэн гэдэг боловч нүдэнд харагдах нь бага. Энэ бол СӨХ-ны талаар гомдол гаргасан хүмүүсийн үнэн үг. Монголын төр асуудлыг зөв тийш болговол орон сууцанд амьдарсныхаа төлөө бухимддаг бүдүүлэг тогтолцоог “баяртай” гэнэ дээ. Тэр цаг ойртжээ.
Н.Дөлгөөн

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

suh gedeg gazriig tatan bulgaad uls niislel ni awsan deer. daraa ni ursgal zasaw, deeviin zaswaaraa hiilgesen deer yum bna. tegehgui bol 1 barilga bariad l 1 kompani uuseed bna. awsan mungu ni zahiral, nyabo,uilchlegch, hargaalagch nariin tsalin geed l taraad duusch bna. tegeed boloogui hurimtlal uusehgui bna geed deerees ni mungu nemeh sanaatai muu luiawarchinguud chin. ugluu ajil daa yawaad shunuur orj irj bgaa ulsuud chin yum suxtei heruul hiigeed yawj baihawdee.
Huduu oron nutagt bas yalgaagui shuu,mungu nehehee medehees uur yumgui,osoldolgui orts tseverlene,gerel chiidengee ch hiichihdeggui sh dee,huduu aimguud bas yalgaagui shuu,bodoj uzeerei
SUH iig tatan buulgah heregtei.SUH gesen ner barij ail ger,aj ahuin negjuudees mungu nehdeg heseg buleg hel amtai avgai nar olon baina.Auditiin shalgalt oruulah heregtei.Mash buduuleg,haritsaanii soyolgui,aimshgiin avgai nar end tend mungu nehseer yavah yum.Boliulah heregtei.
МАН .ЫН БЯСАА ЖООМНЫ ҮҮР БОЛСОН ГАЗАР… ТЭР ХУУЛЬ НЬ Ч МАН.ЫН ИДЭВХТНҮҮДИЙН ХИЙСЭН ХУУЛЬ. ӨМРТЙ ҮНЭРТҮҮЛСЭН БАС УЛС ТӨРЖСӨН ГАЗАР. ТАРАА…ХОТЫН ЗАХИРГААНД БХЙРАД Л БОЛНО Ш ДЭЭ. ТЭНД ӨЧНӨӨН АМЬТАН ЦАЛИН АВЧ СУУДӨГ БИЗ ДЭЭ.
МАН .ЫН МУУСАЙН ЯЛЗАРСАН ГИШҮҮД БЯСАА ЖООМ ШИГ ҮҮРЛЭСЭН ӨМХИЙГӨӨ МЭДЭХГҮЙ УЛС ТӨРЖСӨН НАМЫН ҮҮРҮҮДЭЭ БАЙРЛУУЛСАН ОРЦ ПОДВАЛЫН ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГА… ЮУН ТӨР МЭДЭЛДЭЭ АВЧ ТЭЖЭЭХ ВЭ..ШУУД ТАРАА… ХОТЫН ЗАХИРГААНДАА Л ӨГЧИХГҮЙ ЮУ…
SUh g oron suutsand ugch orshin suugchid jigd bodit tulburu tulie . Ern santehnik.tsahilgan geh met gol ajlig oron suutsni kontoros l zasch ugdug sht .Suhd audit .hyanalt shalgalt ordoggui. Turiin bus nereer mash ih mungu iddeg zalitanguud…
1mkv g ×1700 sard 250 000T tugrug tulgan 1 sard turees shig het undur mungu nehen hashgirdag BZD” Hiimoru “SuH n darga Gaamaa met humuus ashgui odoo duraara avirlah tsag n humigdana. .Arai booj uhehgui bga.
Suh shig audit shalgalt hyanaltas gaduur durara gazar uur haana ch bhgui Oron suutsand duudlaga ugch l san tehnik tsahilgan ene tere zasuldag .Oron suutsand jigd bodit tulburu ugch zasvaraa hiilgej amar amidarmar bn SUh g tatan buulgya
Suh-g tatan buulgah heregtei. Huuzin suh gej baigaagui bolj l bsan.Dundin umchluliin tulburiig huvaaj tuluuleed tseverlegeegii ni uursudud ni hariutsuulah heregtei.
oron nutgiiin sohig bas shalgawal taaraxiiin yu ch hiihgui bj sohiiin mongiig shuud brnii mongon deres hucher awdag tgd hiij bg ym gj bhgui hudla soh gsn nertei yu hideg gazar bdg ym bg
Busad uls orond suh gej ih mumgu huraadaggyi l um bna leeshdee uursduu amidarch baigaa orts bolon davharaa eeljilj tseverledeg um bna lee tegeed sard baga hemjeenii tulbur avdag tuugeerei zasvar uilchilgeegee hiideg um bna lee
Гурван ягаан нэртэй сөх юу ч хийхгүй шороотой усаараа орц угаана гэрэл солихоос өөр юм мэдэхгүй байж сард 21000 төгрөг нэхэж шөнийн 23 цагт хаалга үүд нүдэж хашигчина үнэхээр соёлгүй татан буугдаж магадгүй сургаар бараг сарын өмнө ганц давхарийн ханийг заваан өнгөтэй гэрт хүртэл үнэртдэг хямд будгаар будаад алга болсон одоо дараагийнх нь давхарыг сарын дараа будсан энэ мэтчилэн 12 давхарын зөвхөн шатны хэсгийг ханыг л будах юм шиг байгаа юм тэгээд тэрийгээ засвар хийх гээд байгаамаа болиулаад орон сууцанд лифт уэвэрлэгээ жижүүрийн ажилыг өгмөөр юм
Suh yuch hiideggui zgeer suugaal humuusiin mungiig iddeg gszsr bdg. Suh-iin mungu uhuhgui bol us taslaad esuul tsg tasalchihna
СӨХ ГЭЖ СӨХ ИЙН ДАРГА ИДДЭГ ХУВИЙН Ч БИШ УЛСЫН Ч БИШ ГАЗРЫГ ЗОГСООХ НЬ ЗӨВ
улс урдах ажлаа ч олигтой хийж чадахгүй байж яах гэж юм болгон руу хошуугаа дүрэх гээд байдаг юм бол СӨХ-өөс мөнгө олох нүх харагдаад л ингэж байгаа байх даа
suh g nen darui iron suutsni kontort uguh heregtei Oron suutsni kontort munguu boditoigoor tuluhus hen ch durguitsehgui .Suh in darga gej uursuddu mungu zavshih zalit arga olson .Aj ahuin negj geed bur amanda orson heden zuun myangan tugrug nehej daramtaldag .suh g buulga
Зарим СӨХ сар бүр мөнгө авдаг байж үйлчилгээ үзүүлж засвар хийсэн гэж дахин мөнгө нэхээд бхын ойлгохгүй юм уг нь төлсөн мөнгөндөө үйлчилгээгээ авмаар байтал зүгээр л сар бүр мөнгө төлж дээр нь дахин үйлчилгээний мөнгө авахын бол тухай бүрд нь тооцоог нь үндэслээд мөнгөө төлж баймаар санагдаж бна
buulgah ni zuitei ymar ch uureg hariutslagiin togtoltsoo gej bgui gedesee zuntiidtlee uuj iddeg nowshnuud bgaan minii hiwid mash olon udaa sanal huseltee ilerhiilj bsan ogtoos toodoggui gazar um bna lee
Unen ug shu suhiig buulga oton shuutsand ni uguu
Улс иргэдийн хувийн өмчийн ашиглалтыг яаж хариуцах юм бол доо?
Сайн ажиллаж байгаа СӨХ зөндөө л байгаа ш дээ. Мөн зарим айлууд нь СӨХ-ийн мөнгөө огт өгдөггүй бултаад байдаг л юм байна лээ. Тэр мөнгө төгрөг зарцуулсан тайланг нь суугч нь хянах, санал бодлоо хэлэх нь нээлттэй л байдаг байлгүй дээ. Нэг бол ээлжээр наад орцоо угааж, хогоо цэвэрлээд, сар бүр гадна орчноо цэвэрлээд, жил бүр гадна тохижилтдоо юм хийж ч болно ш дээ. Хэрүүл уруултай ч гэсэн багагүй л ажил хийж байгааг нь үгүйсгэж болохгүй байх аа.
Mash zuv. SUKh bol estoi mungu idekhiig ulairsan khumuusiin gazar. Boliulakh khregtei. BGDuureg. 1 -r khoroo.Dulguun -9 gej mungu idekhees uur jm khiideggui gazar. Buulgamaar bna ene gazriig.
Буулгах үгүйг нь оршин суугчдын олонхын саналаар шийднэ ш дээ. Ямар нэгэн төрийн байгууллага татан буулгаж болохгүй биз дээ.