Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дараах арга хэмжээг авч ажиллалаа. Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгджээ

Эдгээр барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байна. Энэхүү 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлжээ.
Үүнээс албадан буулгуулах дараах 4 барилгын шийдвэр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна.Үүнд:
- ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;
- ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;
- БГД -ийн11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг;
- БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг буулгах шаардлагатай байна.
Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсгийг буулгалаа. Уг барилга нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг. Тус барилгад хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:
- Эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан.
- Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй
- Эскиз, батлагдсан зураг төсөлгүй
- Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн.
- Явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан
- Инженерийн шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан
Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл хангагдах юм. Мөн Барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалт хэрэгжинэ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

rb.z.d- -t mash olon zuvshuulgui orts garst haasan urgutguluud baina yvaad uzeech