Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг авлигалын хэрэгт холбогдуулахад тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, хэргээ үнэн зөвөөр шүүлгэхийг хүссэн байдаг. Г.Шийлэгдамбатай утсаар холбогдож дэлгэрэнгүй ярилцлага өгөхийг хүсэхэд тэрээр татгалзсан тул дараах цөөн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу. Тантай холбоотой хэрэг хоёр жил сунжирсны эцэст шүүх хурал болох гэж байна. Шүүх хуралтай холбогдуулан та өөрийн зүгээс нийтэд хандаж байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Энэ хэргийн талаар миний байр суурь анхнаасаа тодорхой байсан. Би гэм буруутай эсэхээ шүүх, хуулийн байгууллагаар тогтоолгоно гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр энэ үзэл, итгэл үнэмшил хэвээр байна. Тиймээс ч албан тушаалаа хүлээлгэн өгч, хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэх хүсэлт тавьсан. Хоёр жил хууль хяналтын байгууллага шалгаад шүүх хурал болох гэж байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч янз бүрийн мэдээлэл их гарсан. Эмзэглэмээр, асуудлыг гажуудуулсан, улстөржүүлсэн, хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл ч байсан. Иргэн хүнийхээ хувьд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр тогтоолгож, нэр төр, иргэнийхээ эрхийг сэргээх нь миний хуулиар олгогдсон эрх юм.
– Шүүх хурал хэр шударга болно гэж та бодож байна вэ. Учир нь удаан сунжирсан энэ хэргийн шүүх хурал яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болох гэж байгаа нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаад байна.
-Шүүх хурал шударга болно гэдэгт итгэхгүй гээд яах билээ. Бид ардчилсан нийгэмд, иргэнийхээ эрхийг дээдэлсэн цаг үед амьдарч байна. Монгол улсынхаа шүүхэд итгэхгүйгээр эх орондоо амьдарч болно гэж үү. Тиймээс өнөөдрийг хүртэл би Монгол Улсын шүүхэд эргэлзээгүй. Харин улс төрийн шинж чанартай асуултуудад хариулт өгөхийг хүсэхгүй байна. Учир нь нотлох боломжгүй үнэн гэж улстөрд байдаг юм.
-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Control.mn

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
