Анхны цас том томоор малгайлан намуухнаар буусан өвлийн эхэн сарын тэр нэгэн өдөрсөн. Бараг навч хүртэл зарим нь хараахан шарлаж амжаагүй байж билээ. Гэнэт орсон цасыг харж хөөрсөн залуухан хосууд хотын гудамжаар хөтлөлцөн алхаад л…
Тийм ээ, тэр л үед дөнгөж хорь хүрч явсан ганцаардана гэдгийг мэдэхгүй омголон охин миний сэтгэлийг чи бүрэн эзэмдсэн. Хар багаасаа л эрх танхи, элбэг хангалуун амьдрал дунд өссөн хирнээ энгийн л нэг нүдэнд дулаахан залууд зүрх алдан дурлахад эцэг эх минь битгий хэл бүр өөрөө ч хүртэл гайхах үе байдаг л байсан. Гэхдээ л Тулгаа, чи минь цаанаа л нэг нүдэнд дулаахан, цэвэрхэн, соёлтой залуу. Даанч бэл муутай гэдгээр нь эцэг эх маань үргэлж л гадуурхаж байсан. Гэхдээ чиний энэ мөнгөгүй байдал намайг чамд дурлахад минь огтхон ч саад болоогүй. Зөвхөн чамтайгаа мөрөөдөлд умбан илэн далангүй ярилцан хамтдаа цагийг өнгөрөөж байхад л бүх аз жаргал тэнд оршиж байсныг одоо мэдэрч байна. Цолмон ийнхүү бодол болон суух аж. Тэр жилийн анхны цасыг хараад би хөөрч догдлохдоо найзуудтайгаа уулзахаар гэрээсээ хам хум гараад л гүйсэн. Зам хальтиргаатай байсныг ч хэлэх үү, яг л тэр мөчид машин зам хөндлөн гарахдаа жигтэйхэн гоё машинд шүргүүлээд унасан. Аз болж огтхон ч бэртэж гэмтээгүй. Тэгээд л тэр машинд сууж явсан чамтайгаа танилцаж билээ. Тэгэхэд чи гэртээ хүргүүлэхээр машинд гар өргөн сууж явсан гэсэн. Жолоочийг явуулаад л тэрхүү бөөн бөөнөөрөө намуухан будрах цастай үдэш чамтайгаа хамт кафед сууж нилээд ярилцсансан. Тэгээд л маргаашнаас нь эхлээд өдөр болгон уулзсаар би чамаасаа салж чадахааргүйгээр дасаж билээ.
Цолмонгийн бодол өнгөрсөн рүү ийнхүү хөвөрсөөр л …
…Энэ болсон явдлаас ч өмнө бүр жаахан, найман настай байхдаа аавыгаа дагаж нэгэн мэргэн хүн дээр очсон минь өнөөг хүртэл санаанаас гардаггүйсэн. Аав минь тэр хүнээс хэрэг явдлаа асуугаад гарахдаа над руу өхөөрдсөн харцаар хараад “Миний охины ирээдүйн заяаны хань ямар хүн байх бол?” гэж асууж билээ. Тэгэхэд өнөөх мэргэн лам намайг “мундаг эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, өндөр боловсролтой, өөрийнхөө үеийн сайхан залуутай ханилах заяатай” гэж айлдсан. Аав минь ч баахан хөөрч билээ. Тэгээд л яагаад ч юм тэр явдлаас хойш өнөөх ламын хэлсэн тэр сайхан залууг сэтгэлдээ битүүхэн хүлээдэг болсон доо. Гэтэл Тулгаатай танилцаж дассанаас хойш тэр мэргэн хүний үг худлаа байж гэдэгт итгэх болсон. Нэг бодлын жаахан харамсмаар ч юм шиг хирнээ Тулгаагаас өөр ямар ч хүнээс тийм их хайр халамж, цээж дүүрэн аз жаргалыг сэтгэлдээ асаахгүй гэдгээ би зөнгөөрөө мэдэрсэн. Харин одоо харамсалтай нь ламд итгэсэн нь ч, өөртөө итгэсэн нь ч аль аль нь бүтсэнгүй. Миний сэтгэл бүр хоосорчээ. Харин энэ будран орох цас миний хайр дурлалын амьдрал оргүй хоосон байсныг аргадах гэсэн мэт алгуурхан буусаар.
Тулгаа минь одоо надаас явчихсан. Тэгээд хэзээ ч ирэхгүй байх. Ядаж байхад хэд хоногийн өмнөөс 9911… гэсэн дугаараас “Уулзъя, танилцъя. Чи надад таалагддаг” гэсэн мессэж тасралтгүй ирэх болсон. Надад одоо Тулгаагаас минь өөр ямар ч их мөнгөтэй, эрх мэдэлтэй залуу сонин биш. Зөвхөн Тулгаа минь л надад хэрэгтэй байна. Гэтэл Тулгаагийн минь 9969… гэсэн дугаараас хайрын үгтэй мессэж ирэхээ болиод бүр уджээ. Мессэж ирэх, хаалганы хонх дуугарах бүрт л чимээ сонсоод чамайг л байгаасай гэж эрхгүй хүсэх юм.
…За тэр, дахиад л мессэж ирлээ. Тулгаа минь л байгаасай. Харамсалтай нь нөгөө л 9911… дугаараас. Байз, гэхдээ энэ бичсэн нь нилээд анхаарал татаж байх чинь.
“Цолмон, чи гараад ирээч. Би гэрийн чинь гадаа хүлээж байна “ гэнэ үү. Сонин л юм даа. Би энэ хүнд өөрийнхөө нэрийг хэлэх нь битгий хэл нэг ч удаа хариу мессэж илгээж байснаа санахгүй юм. Гэтэл миний нэрийг мэдэж байдаг. Тэгээд бас болоогүй ээ. манай гэрийн үүдэнд бүр намайг хүлээж байна гэнэ. Юу ч гэсэн гардаг юм бил үү?
…Гадаа ингэж их цас орж байгаа хирнээ, тогтуухан, ямар дулаахан юм бэ. За энэ ч яаахв. Нөгөө намайг хүлээж байгаа гэсэн хүн маань хаахна байгаа хэрэг вэ. Зүгээр л надаар тоглож байгаа байх. Ямартай ч энэ сайхан орой жаахан гадаа сууя. Цолмон өөртөө ингэж хэлээд байрныхаа өмнөх цэцэрлэгийн цасанд битүү хучигдсан сандал дээр гараа элгэндээ зөрүүлэн суулаа. Хавь орчимд нь хэн ч алга аа. Харин Цолмонд ийм сайхан орой гадаа суугаад л баймаар байв. Хэдий нөгөө уулзъя гэж дуудсан хүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа ч хүрээд ирж магадгүй гэсэн шиг ийш тийшээ хааяахан харуулдсаар. Гэнэт Цолмонгийн нүдэнд нэгэн танил машин өртөх нь тэр. Гэхдээ хаана, хэзээ харснаа нэг л сайн санаж өгөхгүй байв. Тэр машин өөрийг нь чиглэн алгуурхан дөхсөөр. Цолмонгийн утасны мессэжний хонх дуугарлаа. 9969… гэсэн Тулгаагийн утас байв. Баярлаж бас догдолсон Цолмон мессэжийг яаран уншлаа. “Цолмоон, би чамдаа хайртай. Чи минь надтай гэрлээч. Найз нь чамд өөрийгөө зарим талаас нь худлаа танилцуулсан юм. Найзыгаа ойлгож, уучлаарай” гэсэн байв. Үүнийг уншсан Цолмонгийн баярлаж хөөрсөн сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй мэт. Тэрээр хариу мессэж бичихээр завдаж байтал өнөөх машин бүр хажууханд нь хүрч ирээд зогслоо. Гэтэл Цолмонгийн утсанд дахин мессэж ирэв. Энэ удаад өнөөх 9911… гэсэн дугаараас иржээ. Мессэжийг унштал, “Цолмон миний найз битгий гайхаарай. Би Тулгаа байна. Найз нь чамайг жаахан сорьсон юм, уучлаарай. Миний мөнгө, эрх мэдэлд биш, зөвхөн миний сэтгэлд татагдаж намайг хайрлаж чадах тийм бүсгүйг би хайсан юм. Тэр хүнээ ч оллоо ” гэсэн байв.
Ийнхүү Цолмонг яах учраа олохгүй гайхан зогсож байтал өнөөх үнэтэй гоёмсог машинаас жигтэйхан сайхан хувцасласан Тулгаа гарч ирэх нь тэр. Цолмон Тулгаагийн бууж ирсэн уг машиныг сая л танилаа. Анх энэ машинд шүргүүлж Тулгаатай танилцсан шүү дээ. Цас бударсан тогтуухан энэ үдэш Тулгаатайгаа тэврэлдэн зогсож байгаа Цолмон өнөөх мэргэн ламын үг үнэн байжээ хэмээн аз жаргалтайгаар бодож байв.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
