Гэрэлээ байн байн хоолоо амсаж, дахин дахин амтлагч нэмж, хэр чадлаараа сайхан хоол хийх гэж хичээсэн ч сэтгэлд нь нэг л хүрсэнгүй. Гэрийнхэн нь ширээ тойрон чимээгүйхэн хооллож, охин нь аяга тавгаа хумиад бослоо. Хэн ч “Сайхан хоол болж” гэж хэлсэнгүй. Хэн ч “Баярлалаа” гэж дуугарсангүй. Нөхөр нь хоолоо дуугүйхэн идчихээд зурагтны суваг эргүүлж суугааг харахдаа Гэрэлээ “Хэрээрээ л хичээсэн. Юу нь дутуу болчихсон юм бол” гэж урамгүйхэн бодож зогслоо.
Одоогоос хэдэн жилийн өмнө хоол хийх гэдэг хамгийн сайхан ажил байж. Мөнгө төгрөг гээд байх юмгүй залуу гэр бүл. Жаахан мах ногоо хуураад л хоол хийнэ. Нөхөр нь түүний хийсэн хоолыг амаа олохгүй магтаж, бяцхан охин нь аягаа барин нэмүүлэх гэж хөөрцөглөхийг хараад тэр аз жаргалаар дүүрдэг байснаа эргэж санав. Нэг удаа ажлаасаа оройтож ирээд давсгүй болчихсноо мэдэж, давсгүй бантан хийж билээ. Ус амтагдсан, ямар ч амтгүй тэр бантанг Ганаа амаа олохгүй магтаж, хөлсөө бурзайлган идэж байсан. Харин өнөөдөр ямар ч сайхан хоол хийж өгсөн тэр тэгж амтархаж идэхээ болиод удаж.
Оройн хоол, өглөөний ундны дараа Гэрэлээ “Амтгүй хоол болж” гэж хий л өөрийгөө зэмлэж, дахиж хоол хийхдээ хэр чадлаараа хичээдэг байлаа. Өнөөдөр түүний урам бүр ч их хугарав. Ямар их хичээж, хоол хийх гэж ямар их цаг зарцуулснаа бодохоор нэг л гомдолтой санагдаад болохгүй байв. Хөргөгч дүүрэн амттан, элдэв хоолын хольц ногоо, энд тэндээс түүж авсан баахан хоолны жор…
Энэ бүхнийг тэр яах гэж цуглуулдаг юм бол гэж бодохоор уйлмаар, бас хэнд ч үнэлэгддэггүй энэ гал тогооны ажлаа хаяад хаашаа ч юм зугтмаар санагдаж байгаагаа мэдэрлээ. Гэрэлээ гал тогооныхоо өрөөнд орж, саванд байсан бүх давсаа асгав. Маргааш нь өглөөний хоол бэлдэхдээ ямар ч зууш хийсэнгүй. Зүгээр л давсгүй бантан аягалж зогсохдоо гэнэтхэн нөхрөөсөө, охиноосоо айх ч шиг. Гэхдээ тэр давсгүй бантангаа чимээгүйхэн аягалаад урд нь тавилаа. Нөхөр нь ганц халбагадаад л “Энэ чинь юу вэ? Давс нь хааччихсан хоол вэ?” хэмээн хашгирч, охин нь бараг амссан ч үгүй түлхэв. Ганаа давсгүй муухай бантан хийлээ гэж гомдол гаргах тусам Гэрлээд аятайхан санагдаж эхлэв. Хэн ч түүний хичээж байж хийсэн хоолыг амттай болж гэж хэлдэггүй шигээ бас амтгүй болж гэж хэлдэггүй. Усан бантан хутгаж, амтгүй хачин хоол хийлээ гэж үглэж суугаа нөхрөө харах түүнд сайхан байлаа.
Тэр өдөр Гэрэлээ ажлаасаа албаар оройтож гарчээ. Ямар ч юм авахгүй хэрнээ дэлгүүрийн лангуу хэсэж, энд тэнд наасан зарлал уншиж явсаар харанхуй болж байхад л гэртээ орж ирэв. Тэр дахиад л давсгүй бантан чанав. Охин нь тэртэй тэргүй идсэнгүй. Ганаагийн нүд гурвалжлан, уурандаа багтрах гэж байгаа нь илт. “Хүүе Гэрэлээ! Ийм хачин хоол яаж иддэг юм. Чи чинь яахаараа давсаа авдаггүй юм бэ?” хэмээн хашгирч, аягатай хоолоо харан үглэж эхлэв. Гэрэлээ чимээгүйхэн инээмсэглэж “Та нар хүн хоол хийдгийг мэдсэн бол яамай даа. Чи урд нь давсгүй бантан хийхэд амаа олохгүй л идэж байсан. Өнөөдөр ямар ч хоол хийсэн сайхан болж гэж хэлдэггүй биз дээ” гэснээ гал тогооныхоо өрөөнөөс гарлаа. Гэрэлээ хийсэн хоол нь яагаад амтгүй болоод байсны учрыг өнөөдөр л олж.
Түүний хийсэн хоолыг сайхан болж гэж Ганаа хэлэхээ байсан тэр өдрөөс “Ээж гоё хоол хийдэг” гэж охин нь хоолоо нэмүүлэх гэж зүтгэхээ байсан тэр л мөчөөс хойш ямар ч хоолыг яаж ч хийсэн амтгүй болдог болсныг Гэрэлээ сая л мэдэрчээ.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
