Сүүлийн хэд хоногт олон нийтийн сүлжээгээр Ц.Баярцогт гэгч эрийн бардам занг баахан шүүмжлэв. Шүүмжлэх шалтгаан нь тэр нөхөр замын хөдөлгөөний хуулийг биелүүлэхгүй гэж үүргээ биелүүлсэн цагдааг доромжлон эсэргүүцсэнтэй холбоотой. Урсгал сөрөөд хурдалж яваа Land cruiser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай машиныг зогсоосон цагдааг тэр эрхэм хүссэнээрээ доромжилжээ.
Түүний хэлж буйгаар, төрийн тусгай хамгаалалтын машинд замын хөдөлгөөний хууль хамаагүй юмсанж. Ц.Баярцогт “Төрийн ордон руу орох яаралтай ажилтай байна” гээд цагдааг хэл амаар доромжилж, салаавч энэ тэрийг үзүүлж багагүй дөвчигнөжээ.
Төрийн ордон руу яарч байгаа бол урсгал сөрөөд явж болно гэсэн заалт байхгүй. Ц.Баярцогтыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас Шалгажээ. Тэгээд тухайн зөрчлийг шалган 2017 оны 9 дүгээр сарын 28-нд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан “төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” гэх заалтын дагуу 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Адгийн зарга 10 хоногтой гэдэг болохоор түүнд оногдуулсан шийтгэл цагдаа,прокурор,шүүхийг дамжсаар эцсийн шийд хараахан гарах болоогүй аж. Замын цагдаа нар бандгар ландгар жийпийг тэр бүр шүгэлдээд дохиод зогсоох нь ховор. Хэрэв тусгай дуут дохиотой бол бүр зогсоодоггүй. Харин В.Отгонбаатар гэдэг зоригт залуу “Ланд 200”-г аймшиггүйгээр зогсоогоод дуут дохионы тусгай зөвшөөрлийг нь лавшруулан шалгасан нь Ц.Баярцогтод таалагдсангүй. Энэ хэрэг ингэсхийгээд намжина. Харин хуулиас дээгүүр эрхтэй Ц.Баярцогт гэгч хэн бэ гэдгийг сошиал ертөнцийнхөн сонирхон тодруулж эхэлжээ.
Түүнийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын Хуст нарийн амны алтыг хууль бусаар олборлосон гэжээ. “Хуст нарийний ойг тэр чигт нь бульдозероор түрээд голын гольдролоор нь ухаж алт олборлосныг харвал зүрх шимширмээр болгосон. Хууль бус алт олборлож байхад нь цагдаагийнхан зогсоогоод хэрэг үүсгээд техникийг нь лацдаж битүүмжлээд л явдаг ч лацыг нь таслаад үргэлжлүүлэн ухсаар дуусгасан. Бүр гурван удаа зогсоосон ч тус болоогүй. Хорьсон ч ганцхан хонуулаад шүүх гаргачихдаг. Прокурор тэр чигтээ түүнд үйлчилдэг. Нутгийн иргэдийн нэхэмжлэлээр энэ хэргийн шүүх хурал 2017.10.04-д Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг шүүх хурлаар хууль бус олборлолтоос гадна тэр хэрэг дотор 162 сая төгрөгийн залилангийн үйлдэл мөн хөндөгдөнө” гэж бичсэн байна. .
Ц.Баярцогт нь Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын ойрын хүн гэлцэнэ. Сошиалчдын бичиж буйг анзаарвал,Ц.Баярцогттой холбоотой удаа дараагиийн хэргийг шалгахаар мөрдөн байцаагч дуудахад ирдэггүй гэнэ. Ц.Баярцогтын албан ёсны хаяг дээр Хууль зүйн сайд асан Х. Тэмүжин амьдарч байсан удаатай. Ц. Баярцогт нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын охин Аззаяатай амьдарч байгаад 2 хүүхэдтэй болоод салсан. Түүнээс хойш хоёр ч удаа амьдрал зохиосон гэдэг. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болох үед хүүгээ гадаадад сургахын тулд Л. Элдэв-Очирт үрчлүүлсэн талаар баримт цацагдаж байсныг бас сануулжээ.
Ц.Баярцогт нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хуурай дүү гэж сошиалчид жиргэж байна. Учир нь сая салаавч гаргахдаа унаж явсан машин нь Ж.Эрдэнэбатынх байсантай холбож болох аж.
Түүнээс гадна Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг дарга байх үед 2013 онд тус аймагт хууль бус олборлолт явуулж байгаад Ц. Баярцогттой хоёулаа УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байсан. Цагдаагаас хэргийг АТГ-т шилжүүлсэн боловч уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон гэжээ.
Ц.Баярцогт нэг бус удаа хүн зодож танхайрсан гэнэ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст түдгэлзээтэй хэрэг байсныг хэрэгсэхгүй болгосон. Түүний хэрэг яагаад хэрэгсэхгүй болдог вэ гэвэл том ар талтай. Төрсөн ээж Чимгээ нь прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн. Ээжээрээ овоглож явснаа яагаад татгалзав гэсэн асуулт гарна. АНУ явах гэж ээжийнхээ эгч Цэцгээгээр овоглосон гэнэ.
Овог байтугай нэрээ сольж Баяртогтох болсон гэх яриа ч олны чих дэлссэн дуулдана. Энэ мэтчилэн Ц.Баярцогт гэх хүний тухай хар цагаан олон баримтыг сошиалчид дахин дахин дэлгэхээ амалж байна. Ц.Баярцогт гэх даналзуур эрийн хувьд ядарсан бор цагдаа руу салаавч гарган данхалзах юу ч биш бололтой.
Н.Намар

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Ner obgoo solisoniig bodbol hujaa biz