Вьетнам Улсын шүүхээс 69 сая ам долларын залилан, хээл хахуулийн хэрэгт холбогдсон томоохон банкны ерөнхий захирал асан Нгуен Шуан Сонд цаазаар авах ял оноолоо. Уг хэрэгт 51 албан хаагч болон банкирууд холбогдсон байна.
“Ocean Bank”-ны захирал асан Сон нь сар гаруй үргэлжилсэн шүүх ажиллагааны туршид өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж байсан бөгөөд өмгөөлөгчид нь шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.
Шүүх Ноён Соны хамтран хуйвалдагч Ха Ван Тамд насаар нь хорих ял оноожээ. Там нь Вьетнамын хамгийн баян иргэдийн нэг бөгөөд өмнө нь мөн тус банкны захирлаар ажиллаж байжээ. Тэрээр зээлийн хуйвалдаанд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний эсрэг үүсгэсэн бусад үйлдлийг үгүйсгэсэн байна.
Вьетнам Улс нь авлигад ихээр өртсөнд тооцогддог бөгөөд “Транспэрэнси Интернэйшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индекст 176 орноос 113 дугаар байранд жагсдаг.
Шинжээчид энэхүү хэрэгт улс төрийн нөлөө орсон гэж үзэж байна. Түүнчлэн хэдий тус улсын засгийн газар авлигыг таслан зогсоохын төлөө анхаарал хандуулан ажиллаж байгаа гэх хэдий ч ихэнх иргэд коммунист удирдагч Нгуен Фу Трон нь дайснуудтайгаа холбоотой хүмүүсийг зориудаар дээрх хилс хэрэгт унагасан гэж үзэж буй талаар мэдээлж байгаа юм.
Харин Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг үгүйсгэж, уг хэрэг нь авлигыг таслан зогсоох их хүчин чармайлтын эхлэл гэж тайлбарлаж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
