“Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаар дамжуулан Live хийжээ. Тэр охины яриаг анзаарвал маш ноцтой мэдээллийг нийтэд дэлгэжээ. Монголдоо нэртэй баячууд,УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, албан тушаалтны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ярьсан байна..
УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон, Уул уурхайн сайд асаны охин хэмээн өөрийгөө танилцуулсан охины ярьж буйгаар,2015 онд энэ охин,түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн аж. “Маргааш шүүх хурал эхлэхэд бүх хүнээс цусны шинжилгээ авна. Яагаад гэхээр тэр ирсэн хүмүүс дунд хар тамхи хэрэглэдэг хүмүүс байгаа. Учир нь би хуулийн бүх шатанд өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотолсон. Надаас мөн адил бүх төрлийн шинжилгээнүүдийг авсан. Хэрэг гардаг өдөр миний уух юман дотор нунтаг зүйл хийсэн. Тэр өдрийн орой нь зүрхний хэм алдагдаад, манай найз залуу бид хоёр түргэн дуудсан. Гэтэл пармадол гэх нунтаг эм хийсэн байсан. Хэн гэх хүн хийснийг одоо хэлэхгүй. Бидэнд бол өвстэй адилхан үйлчилгээтэй гэж хэлж, хэрэглэхэд тэр нь солиорлын үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Би уруу татагдсан гэдэг утгаараа хэрэг үүрэхгүй.
Үүгээр намайг боож, хэрэг үүрүүлнэ гэвэл яг үнэндээ хохирогч нь би, та нар биш. Ээж рүү минь залгаж сүрдүүлэх, гэр бүл рүү залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй. Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, “Монос”байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Яагаад гэхээр та нар хэрэг хийсэн. Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ. Хамгийн багадаа тэнд байсан хүүхдүүд “Corpоrate”-д болсон, санаатайгаар хүний биед гар хүрсэн гэдэг зүйл ангиар зургаан сар хоригдоно.
Тэнд байсан хүмүүсийн өмсөж байсан хувцас хунар эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол гээд доод тал нь 20 сая төгрөг болно. Тэнд байсан бүх охид болон тэдгээртэй хамт байсан найз залуу, хамт алхаж байсан бүх хүмүүс хамаарах учраас шалгана шүүнэ, байцаалт авна. Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа. Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна. Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм бишүү. Би энэ жил сургуулиа хамт төгссөн, нэг ангийн сайн найз хоёр залууд хүчиндүүлсэн. Мөнхцацралтын гэрт байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Тэнд байсан бүх хүний нэрийг цагдаад бичээд өгсөн. Би “Цаасан дээр бичиж, хэргээ өөрсдөө хүлээх юм бол хэрэг чинь хөнгөрнө” гэж хэлсэн. Тэгсэн харин эсрэгээрээ залгаж сүрдүүлсэн, дарамталсан, хахууль амалсан. Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Хар тамхитай холбоотой бүх айлд нэгжлэг үзлэг хийнэ. Энэ хэрэг хуулийн байгууллагын хамгийн том ололт амжилт болж байна. Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна” хэмээн маш их зүйлийг баримттай цаг хугацаатай дэлгэжээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
