МЗЭ-ийн шагналт,”Болор цом”-ын эзэн,яруу найрагч Шагдарын Лхамноржмаагийн “ уран бүтээлийн “Даяарын амгалан” цэнгүүн ирэх сарын 3-ны 15.00 цагт Соёлын төв өргөөнд болно.1990-ээд оны эхнээс Монголын яруу найргийн ертөнцөд цахилан орж ирсэн залуусын нэг бол Лхамноржмаа билээ. Ухаан бодол уралдуулсан уран яруу шүлгээрээ олныг шуугиулсан Лхамаа найрагч маань сар шинийн өмнөхөн шүтэн бишрэгч,үзэгчдэдээ тайлангаа толилуулахаар шийджээ. Тоглолтод түүний уран бүтээл шүлгээр хийсэн дуу хөгжим эгшиглэх бөгөөд уран уншлагын мастер, гавьяат жүжигчин Г.Равдан,СТА Б.Гантигмаа нарын олон уран бүтээлч шүлгээс нь хэлэх юм. Цэнгүүнд уригдсан Лхамаа найрагчийн багш,Соёлын гавьяат зүтгэлтэн,Ардын уран зохиолч Ш.Дулмаа, Төрийн шагналт ”Болор цом”-ын эзэн Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир,Д.Нацагдоржийн шагналт,”Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо нарын уран үгсийн мастерууд яруу найрагч Ш.Лхамноржмааг шүлэг найргийн дээжээсээ мялаахаар ирнэ. Тоглолтод гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга, Л.Болдбаатар,СТА Д.Хишигбаяр,Р.Дэлгэрмаа,А.Түмэн-Өлзий, Л Чулуунбаатар нарын 20 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөнө.
Мэдээж, Лхамаагийн уран бүтээлийг аялгуулан дуулах нь. Гайхамшигт найрагчийн уран бүтээлийг сонсон уярч,цэнгэн жаргахыг хүссэн хүн бүрийг урьж байна. Ш.Лхамноржмаагийн “Болор цом”-д уншсан шүлгээр уншигчдынхаа сонорыг мялааж байна.
МИНИЙ ЭХ ОРОН-МИНИЙ ҮР ОРОН
Би эх орныхоо ээж нь
Бэтгэртлээ санаж амиа , амиа дэвсдэг эх нь
Хүүхэд шиг уйлж хөхөө чинэрүүлдэг шүү, Үр –эх орон минь
Хүрэн толгойн шүүдрээр ээжээ хэзээ цайлах юм бэ
Ган, зуд хоёрыг чинь
Гадуурхаагүй ээж чинь билээ би
Гал , хийморь хоёроороо
Эхээ тэтгэсэн үр билээ би
Зовлон гуниг бүхнийг чинь сэтгэлдээ үүрсэн
Ээж чинь билээ би
Зоондоо тээж ачлах үр минь билээ чи Эх орон минь ээ.
Ганган шаргын янцгаалтанд
Чулуут цөнгөө түрж
Галын дэнжийн бууцанд
Хурмаст хөллөх үүрээр
Араг түшсэн ижийдээ
Сүүн уяатай ирээд
Аньсага нээхийн цагт л
Чи төрсөн болохоор
Гоо торгон цэцэгтэй
Эх орон минь миний Үр орон.
Голын чинь нүцгэн чулуудад
Зүйдэлтэй бариувч эсгэлээ.
Голлож манддаг наранд чинь
Цагаан сүүгээ өргөлөө.
Гал гогцооруулан эргэх
Хөх салхийг тань
Дээлээ гандтал эрхлүүллээ.
Ганганасаар өнөр болж буцах
Холын шувуудад тань
Өлгийн дуугаа аялалаа ,Үр орон минь.
Дүнчүүр оддын чинь гэгээнд
Дүүрэн жаргалтай гунхаж
Долоон цагаан өвгөнийг тань
Залуу болгож хайрлалаа.
Бурхнаас заяагдсан мөнх наст үртэй хүн ч
Буцахаа умартан бум насалдаггүй нь
Ертөнцийн жам аа Үр орон минь.
Атаатан ирвэл амандаа ч атугай нууж аврах
Ганц хүү минь чи шүү
Алтан удам эвдэрч
Ариун цус урсавч
Амьд л үлдэх ёстой Үр минь шүү Чи
Хорвоогийн тэнхлэг ээжийг чинь элээж
Наран зөв эргэхэд
Хат суусан том эр шиг
Элгэндээ тэвэрч үлдэх
Ганц хүү минь Чи шүү Эх орон минь ээ.
Н.Дөл


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
