НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн твиттер хуудаснаа 100 айлын барилгын дэлгүүр, захуудыг энэ оны гуравдугаар улиралд багтаан хотоос нүүлгэнэ гэдгээ мэдээлсэн. Ажлаа эхлүүлж, захуудыг нүүлгэх ажлын хэсгийг байгуулсан байна. Хотынхоо төвд яг зүрхэн дээр нь барилгын материалын зах ажиллуулаад цемент шохойнд дарагдаж суудаг улс манай нийслэлээс өөр хаана ч байдаггүй юм гэсэн. Тийм болохоор 100 айлын захыг наймаачидтай нь хамт хотоос холдуулахыг хүн бүр дэмжиж,С.Амарсайхан даргад талархаж буй. Харин түүний саналыг эсэргүүцэж суугаа ганц хүн нь хотын дарга С.Батбалд бололтой. Тэрээр хөдөөний хүн болохоороо хотын амьдралыг сайн ойлгодоггүй,асуудалд муйхарлан ханддаг байж болно. Бохирдсон агаараар хотын дарга амьсгалдаггүй юм гэхэд үр хүүхэд хамаатан садан ойр дотныхон нь амьсгалдаг байж таарна. Дөргүй сарлаг мэт муйхар зан төрийн хүнд зохихгүй ээ, С.Батболд дарга аа. 100 айлыг хотоос нүүлгэвэл 100 айлынхан 100 зовлонгоосоо сална. Ард түмний өчүүхэн хэсэг нь зовлонгүй амьдраг л дээ. С.Амарсайхан даргын ярьж буйгаар, ажлын хэсэг энэ оны эхний улиралд захуудыг нүүлгэх судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах аж. Үүний дараа захуудыг нүүлгэх ажлыг эхлэх юм байна.Иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь энэ бөгөөд эхний ээлжинд барилгын дараа нь техник, модны захуудыг үе шаттай нүүлгэх юм байна. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, ажилдаа тусгах юм. Харин энэ асуудалд хотын дарга огт өөр үзэл бодолтой байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон хотын даргын зангиагүй уулзалтын үеэр илэрхийлсэн. Тэр үед С.Батболд дарга “Би 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх талаар ямар ч бодолгүй байгаа. Энэ бол миний байр суурь биш. Харин хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ” гэж байв. Энэ нь их хотыг маань захирч байгаа эрхмүүд ямар уялдаа холбоогүй, бие биенийхээ хөгжлийн бодлогыг дэмжиж ажилладаггүй юм бэ гэсэн гомдол цээж бачууруулна. Хотын хоёр тодарга маань буруу ишилсэн сүх шиг зөрүүдлээд л хоёр тийшээ зүтгээд байдаг юм биш биз. Уг нь НИТХ-ын дарга, хотын захирагч нар эв найртай, нэг санаатай эв эеийн бодлого зангидаж ажиллавал хотод хөгжил авчирна. Хотын иргэд бид дарга нараас сайн бодлого хүлээсээр л байна.
Н.Дөл

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
