Шилдэг дуу, хөгжмийн аялгуунд уярч, сэтгэлийн айзамыг хөдөлгөх торгон мөч дөхсөөр байна. Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах МОРИН ХУУР-2017 наадам 31 жилдээ зохион байгуулагдаж, хэний аялгуу, хэний бүтээл шилдэг болох бол гэсэн хүлээлт урлагийнхны дунд хөвөрсөөр.
2017 онд зохиогдсон мэргэжлийн, нийтийн, эстрадын шилдэг дуу МОРИН ХУУР наадмаар тодрох бөгөөд төрөл тус бүрийн тэргүүн байр тодорч, тэргүүн байруудаас шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулан ГРАНПРИ эзнийг тодруулдагаараа энэ наадмын онцлог юм.
Морин хуур наадмаар Үндэсний хөг эгшиглэгээ, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, дууны төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, сайн бүтээл олшруулахын тулд мэргэжлийн талаас үнэлгээ, зөвлөгөө өгч оны Шилдэг дуунууд болон Шилдгийн шилдэг “Хөгжмийн зохиолч”-ийг шалгаруулдаг билээ. Наадмын бүртгэл энэ сарын 26-ны өдрөөр дуусгавар болж 27-ноос нэгдүгээр шат эхэлж, бүтээлүүдийг сойж эхлэх аж.
Гурван шаттай явагдах уг наадам бүтээлүүдийн шүүсийг шахаж, чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдагаараа хамгийн чансаатай, хамгийн мэргэжлийн түвшинд зохион байгуулагддаг наадам гэж хэлж болно.
Ямар шалгуур тавигдах вэ?
Өнөөгийн нийгмийн байдалд зөв зохистой нөлөөлөх, хүүхэд залуучуудын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний соёлоо дээдлэх зорилгоор уралдаанд ирүүлж буй дуунууд нь үндэсний уламжлалт ая аялга, хөг эгшиглэгээнд үндэслэгдэн бичигдсэн байх ба дууны сэдэв чөлөөтэй байх шаардлагыг тавьж байна.
I шатанд уран бүтээлчид Төгөлдөр хууртай, эсвэл фонограммтай дуулж болох ба I шатны шалгаруулалтаас 30 дуу шалгарч үлдэх юм. Харин Уралдааны II шатны шалгаруулалтад шилдэг 15 дууг шалгаруулж төгсгөлийн III шат буюу Гала концертод II шатны шалгаруулалтад тунаж үлдсэн шилдэг 15 дуу дуулагдаж, “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч” тодруулах юм.
“Морин хуур 2017” Гала концерт 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болох бөгөөд Оны шилдэг дуу, хөгжмийн аялгууг мэдэрч, шилдгийн шилдэгтэй танилцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/mongoliancomposers/ линкээр орж үзнэ үү.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
