Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Цэен нарын 34 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.
Гааль Татварын Ерөнхий газар, Замын -Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчид 2015 оны 5 сараас 2016 оны 4 сар хүртэлх хугацаанд давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хээл хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хээл хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Б.Өнөржаргал, Доо.Сүхбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ.
Харин Б.Цэенг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авсан, С.Оюунсүрэнтэй бүлэглэж, АТГ-ын ажилтанд хээл хахууль өгөхөөр завдсан гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял оногдуулжээ.
Мөн Т.Мөнхчулууныг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял, түүнчлэн И.Наранцэцэг, М.Энхтүвшин нарыг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, И.Наранцэцэгт 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих, М.Энхтүвшинд 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсан аж. Мөн Б.Оюунчимэгийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 6 жил 6 сар хорих, Н.Батжаргалыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулжээ. Э.Наранбат, Р.Мөнхзаяа, Л.Ариунжаргал, Б.Наранбат, Б.Мөнхболд, С.Оюунсүрэн нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сараас 3 жил 7 сар хорих ял оногдуулсан байна.
Харин Д.Наранчимэг, Г.Багахүү, Я.Даваадорж, Б.Эрдэнэбат, Н.Нарантуул, Ч.Эрдэнэбилэг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Т.Гүндэгмаа, Д.Дашрэнцэн, Г.Бат-Амгалан, Я.Хишигдорж, Э.Батсүмбэр, Ц.Болдбаатар, А.Соёл-Эрдэнэ, Н.Сүхбаатар, Н.Алдарсайхан, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт оногдуулсан 1 жилээс 2 жил 6 сар хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Д.Жавзандуламд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Алтанцол, Д.Мөнхбаяр нарыг цагаатгасан байна.
Мөн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, Б.Цэенд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 8 сар хорих, Б.Оюунчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих, И.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих, Т.Мөнхчулуунд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил 8 сар хорих, Э.Наранбат, Б.Мөнхболд нарт 1 жил, Б.Наранбат, Л.Ариунжаргал, Р.Мөнхзаяа нарт 8 сар хорих ял тус тус оногдуулжээ.
Түүнчлэн М.Энхтүвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12 сая төгрөгөөр торгох ял, Н.Батжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10 сая төгрөгөөр торгох ял, С.Оюунсүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан өөрчлөлтийг оруулжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт зургаан удаагийн давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэгт нь давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, илтэд хөнгөдсөн хэмээн үзэж, Н.Батжаргал, М.Энхтүвшин нарт оногдуулсан торгох ялыг 2 жил хорих болгон өөрчиллөө.
Харин Б.Оюунчимэгийн нэг үйлдэлд нь хоёр зүйл ангиар зүйлчилсэн нь буруу учир Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 3 жил хорих болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
