НИТХ-ын дарга С.Амарсайхан болон зарим төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр цагдаагийн албан хаагчид, бие бүрэлдэхүүнийг ажил үүргээ гйүцэтгэхэд нь хамгийн чухал асуудлуудыг нэг бол ая тухтай ажлын байраар хангах, шаардлагатай техник хэрэгсэл, машин техникээр хангах асуудал юм. Энэ хэмжээгээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд оршин суух, амар тайван байдлыг хамгаалах асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа гэж үзэж байна гэлээ.
Барилгын ажил 2017 оны 6-р сараас эхэлсэн бол өнөөдөр бүрэн ашиглалтанд орж байна. СХД-ийн 3-р хэлтсийн хамт олон өмнө нь зориулалтын бус конторт буюу 28 хүний багтаамжтай байранд 142 албан хаагч ажилладаг байжээ. Тус хэлтэс нь дүүргийн арван хорооны нутаг дэвсгэрт 17 мянган өрхийн 70 орчим мянган иргэдийн ая тухтай аюулгүй байдлыг сахин хамгаалдаг. Дүүргийн хэмжээнд томоохон худалдааны төвүүд их учраас халаасны хулгайн гэмт хэрэг зонхилдог. Нэг өрөөнд 5-6 байцаагч сууж мэдүүлэг авдаг байсан бол одоо байцаагч бүр тусдаа өрөөтэй боллоо. Шинээр ашиглалтад орсон энэ байр хүүхэд болон хүчирхийлэлд өртсөн иргэдээс мэдүүлэг авах тусгай өрөөтэй. Энэ нь иргэдийн аюулгүй байдал болон хэргийн нууцлал алдагдахгүй байхад чухал нөлөөтэй ажээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шинэ байртай боллоо
2018 оны 02-р сарын 06 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
