Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран ЕБДС- ийн ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчдийн “МОНГОЛ ГОО” үзэсгэлэнг 2018 оны 03 дугаар сарын 07 ний өдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галерейд зохион байгууллаа.
Энэ үзэсгэлэнгээр Монгол түмний хэл бичиг, хувцас эдлэлийн соёл, хүний сэтгэлд орших төгөлдөр гоо ертөнцийг тодотгон харуулах, бүсгүй хүний, эх хүний дотоод гоо үзэсгэлэнг дүрслэх урлагийн олон төрлөөр илэрхийлснээр хүүхэд багачууд, залуучуудад эмэгтэй хүнийг хайрлах, хүндэтгэх, дээдлэх чанарыг төлөвшүүлэх зорилготой.
“МОНГОЛ ГОО” үзэсгэлэнд багш нарын 27, ахлах ангийн эмэгтэй сурагчдын 20, мэргэжлийн уран бүтээлчдийн 43, нийт 90 бүтээл тавигдаж байна.
Үзэсгэлэнд “Бяцхан мисс” Олон Улсын Хүүхдийн байгууллагын авьяаслаг хүүхдүүд Монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр, урлагийн тоглолт сонирхууллаа. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд УИХ- ийн гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг, Улсын их хурлын эмэгтэй гишүүд, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд, Бяцхан мисс Олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг нар хүндэт зочдоор оролцлоо.
Үзэсгэлэн 2018 оны 03 дугаар сарын 07-20 ны өдрүүдэд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галерейд гарах тул та бүхэн хүрэлцэн ирж Монгол түмний гоо ертөнцөөр тухлан саатаарай.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
