“Өлзий” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын Хит – 2018” тоглолт айсуй. “Хаврын хит”, “Намрын хит” тоглолтыг дуу хуураа дээдэлдэг Монголчууд маань хэдийнэ хүсэн хүлээж үздэг болжээ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг энэхүү тоглолт зохион байгуулагдах бүртээ өөр өөрийн өвөрмөц онцлогийг харуулж чаддагаараа давуу талтай. Мөн олны хүндэтгэл хайрыг хүлээсэн ахмад дуучид болон энэ цаг үед од болон гялалзаж байгаа залуу уран бүтээлчид нэгэн өдөр нэгэн тайзнаа хуран чуулдаг нь үзэгчдийн талархлыг яахын аргагүй хүлээдэг билээ.
Тэгвэл энэ удаагийн “Хаврын Хит 2018” тоглолтод Ардын жүжигчин дуучин А.Долгор, МУГЖ дуучин Н.Чулуунхүү, МУГЖ дуучин С.Батсүх зэрэг энэ цагийн үеийг эзэлсэн уран бүтээлчдээс гадна СТА дуучин Э.Төрмандах, Н.Мөнгөншагай, Э.Чулуунчимэг, Л.Банзрагч, П.Жимсээ гээд авьяаслаг дуучдын нэрс хөвөрнө. Мөн урлагт өвөрмөц өнгө төрхийг авчирсан Увертюра хамтлаг, Ньюнс хамтлаг, шилдэг морин хуурч Д.Шинэцог Гени болон ХБК-ийн Цохивор хөгжмийн чуулга уран бүтээлчид гээд сюрприз дүүрэн “Хаврын хит – 2018” тоглолтод үзэгчид та бүхнийг урьж байна.
Хит уран бүтээл гэдэг хамгийн шилдэг уран бүтээл байдаг. Тэр ч утгаараа “Хаврын Хит – 2018” тоглолтод зөвхөн шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэнэ гэдгийг үзэгч танд амлаж байна. Тоглолт 4 дүгээр сарын 13 ны өдрийн 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Үндэсний өв соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевиз

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
