Монголын өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу болох уртын дуу, хөөмийн хосолсон “Нандин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 14-ий өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд Монголын Залуучуудын Холбоо дэмжин ажиллаж байна.
Өнөө цагт уртын дуу, хөөмийн өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийд дуурсгаж яваа МУСТА, хөөмийч, ятгачин А.Ундармаа, Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран тус тоглолтоо тайзнаа амилуулах юм. Тэд оюутан ахуйгаасаа хамтран уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хөөмийч А.Ундармаа нь манай улсын хуруу дарам цөөн эмэгтэй хөөмийчдийн нэг. Тэрээр саяхан БНСУ-д Хөөмий судлалын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалаад ирсэн байна.
“Нандин” уран бүтээлийн тоглолтод ардын болон уртын дуунуудыг этник хэлбэрээр дуулахын зэрэгцээ, монгол хүний сэтгэл хөдлөлийн дуу авиаг хөөмийн хэмнэлд оруулан ятга хөгжимтэй хослуулан сонордуулах аж. Тэдний дуулах ур чадвар, хоолойн цар хүрээ, хөөмийн гайхамшгийг хүн бүр шимтэн сонсох биз ээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
