Улсын Дээд шүүх 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 1127 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 734 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь эрүүгийн, 64.4 хувь нь иргэний, 18.1 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 223 хэрэг хүлээн авч, 128 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 29 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 24 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 18 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.1 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 199 хэргээс нэг шүүгчид 39.8 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 128 хэргийн 50 хувь буюу 64 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 20.3 хувь буюу 26 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.7 хувь буюу 38 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 38 хэргийн 73.7 хувь буюу 28 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 5.3 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 21 хувь буюу 8 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 83.6 хувь буюу 107 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.5 хувь буюу 2 хэргийг иргэний нэхэмжлэгчийн гомдлоор, 14.8 хувь буюу 19 хэргийг прокурорын эсэргүүцлээр хэлэлцжээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 94-өөр буюу 73 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 61-ээр буюу 91 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 18.7-оор буюу 88.6 хувиар тус тус өссөн байна.
Иргэний шүүн таслах ажиллагааны талаар
Иргэний хэргийн танхим нийт 656 хэрэг хүлээн авч, 473 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 7 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 6 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 2 хэргийн харьяаллыг тогтоосон байна.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 24 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 656 хэргээс нэг шүүгчид 93 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 473 хэргийн 54.3 хувь буюу 257 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.1 хувь буюу 48 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 19.7 хувь буюу 93 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 12.3 хувь буюу 58 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3.6 хувь буюу 17 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 473 хэргийн 364 нь нэхэмжлэгчийн, 547 нь хариуцагчийн, 2 нь гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 473 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 210, Хөдөлмөрийн тухай хуулиар 169, Гэр бүлийн тухай хуулиар 15, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 66, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 7, бусад хуулиар 6 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 195-аар буюу 42.6 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 137-оор буюу 40.7 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 28-аар буюу 43 хувиар тус тус өсчээ.
Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар
Захиргааны хэргийн танхим нийт 248 хэрэг хүлээн авч, 133 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 18 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 9 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 11 хүсэлтийг шийдвэрлэж, 34 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 16 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.3 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 208 хэргээс нэг шүүгчид 29.7 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 133 хэргийн 67.7 хувь буюу 90 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 9.8 хувь буюу 13 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 22.5 хувь буюу 30 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 19 хэргээс 11 хэргийн хүсэлтийг хангаагүй байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 133 хэргийн 47 нь нэхэмжлэгчийн, 35 нь хариуцагчийн, 27 нь гуравдагч этгээдийн, 68 нь хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 3 нь гомдол гаргагчийн, 28 нь өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 133 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 44, Газрын маргаан 25, Ашигт малтмалын маргаан 15, Татварын маргаан 12, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 10, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 4, бусад маргаан 23 байна.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 48-аар буюу 30 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 25-аар буюу 23.1 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 29.7-аар буюу 30.2 хувиар тус тус өсчээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
