IMS /Ай Эм Эс/, 7 IMS /Сэвэн Ай Эм Эс / компани болон “Чоно орд” групп хамтран Монголын уламжлалт өв соёл, язгуур урлаг болон орчин үеийн шинэлэг хөгжим уран бүтээлийг хослуулан дэлхийн томоохон урлаг соёлын контентууд бүтээхээр хамтран ажиллаж эхлээд байна.
Дэлхий даяаршихын хэрээр олон соёл нэгдэн нөгөө утгаараа устан үгүй болж байгаа юм. Энэ хувьслын эсрэг нүүдэлчдийн соёл, ёс заншлыг өнөөдрийг хүртэл тээн ирсэн Монгол соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дорвитой төслүүдийг ийнхүү эхлүүллээ.Тухайлбал “Карат Монголиа” шоу тоглолтыг зохион байгуулахаар хагас жилийн өмнөөс төлөвлөн, уг тоглолтыг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-ны бямба гарагт Корпорэйт Центрийн концертийн их танхимд амжилттай зохион байгууллаа.

Төслийн хүрээнд БНСУ-ын алдарт NTB болон Hang5Va, LAU, AnalogueSunday хамтлагууд, алдарт DJ HOT DOG нар хүрэлцэн ирж монголын шинэ залуу хамтлагуудтай хамтарсан тоглолтыг толилуулсан юм.
Дэлхийг байлдан дагуулж байгаа К ПОП шинэ хөгжмийн урсгал нь маш богино хугацаанд олон мянган сонсогч фенүүдтэй болжээ. Ялангуяа зүүн өмнөд азийн бүс нутагт маш хурдацтайгаар хөгжиж байна. Энэ удаагийн шоу тоглолтыг дээрх нэр бүхий газрууд хамтран хэрэгжүүлэх удаан хугацааны төлөвлөгөөнд тусган ажиллаж Монголын хүүхэд залуучуудад үнэ төлбөргүй буюу Карат аплэйкшнийг татан авсан хүн бүрт үзэх эрхийг нээлттэй олгон томоохон бэлэг барьсан юм.
Дэлхийн энх тайван амар амгалан байдлыг эрхэмлэх уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү хамтарсан шоу тоглолтонд К ПОП Монголиа үндэсний хэмжээний ялагчид уригдаж Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд цаашлаад БНСУ-д уран бүтээлээ өргөн барих боломжийг нээж өгсөн чухал тоглолт болов.
Хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчдийн уран бүтээлийн холбоо”-ны эрхлэн гаргаж байгаа “Хулгар шарын домог” төслийг олон улсын контент болгох чиглэлээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд нийт 12 цуврал комикс ном, жүжиг, богино хэмжээний хүүхэлдэйн кино, гол дүрийн биет баатруудаар бүтээгдэх тоглоом зэрэг соёлын бүтээгдэхүүн багтаж байгаа юм байна.
Мөн “Токи лэнд” соёлын аялал жуулчлалын баазыг бий болгохоор ажиллаж байгаа төдийгүй ирэх 8 сард Байгаль далайн эрэгт Монгол, Солонгос, Буриад гурван улсын хамтарсан далайн эрэг дээрх задгай талбайн сонгодог шоуг толилуулахаар бэлтгэл ажлууд эхэлсэн байгааг ч төслийн багийнхан дуулгалаа.
Монголынхоо соёл урлагыг дэлхийд таниулах төслүүдтэй хамтран ажиллах урилгаа нээлттэй хүргүүлж байгаа мэдээллийг та бүхэн Чоно орд группын албан сайтаас дэлгэрэнгүйгээр харах боломжтой. www.chonordgruop.com
Х.Онон

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
