Улсын Дээд шүүх 2018 оны эхний хагас жилийн байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 2103 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 1607 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 64.9 хувь нь иргэний, 17.5 хувь нь эрүүгийн, 17.6 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 462 хэрэг хүлээн авч, 281 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 74 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, 46 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийт 40 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7 хэрэг хэлэлцэж, нэг шүүгчид дунджаар 103 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 281 хэргийн 48 хувь буюу 135 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 22.8 хувь буюу 64 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.1 хувь буюу 82 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 82 хэргийн 57.3 хувь буюу 47 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2.4 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 40.2 хувь буюу 33 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.
2018 оны эхний хагас жилийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрөл садан болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссуудаар дамжуулан 65 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, нийтдээ 23 цагаатгалын үнэмлэх олгосноос 11 үнэмлэх шинээр, 12 үнэмлэх нөхөн олгосон байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 79 хувь буюу 222 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.4 хувь буюу 4 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 18.8 хувь буюу 53 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 0.7 хувь буюу 2 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 7 хэргийн 42.8 хувь буюу 3 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 28.5 хувь буюу 2 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулж, 28.5 хувь буюу 2 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хүчингүй болгосон байна. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 42.8 хувь буюу 3 хэргийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр, 14.3 хувь буюу 1 хэргийг хоёр шүүгчийн тусгай санал гаргасан үндэслэлээр, 14.3 хувь буюу 1 хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр, 28.5 хувь буюу 2 хэргийг ялтны өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 219-өөр буюу 90.1 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 103-аар буюу 57.9 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 55-аар буюу 2.1 дахин өсчээ.
Иргэний шүүн таслах ажиллагааны талаар
Иргэний хэргийн танхим нийт 1204 хэрэг хүлээн авч, 1043 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 29 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 30 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 5 хэргийн харьяаллыг тогтоосон байна.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 51 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1171 хэргээс нэг шүүгчид 167 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1043 хэргийн 55.7 хувь буюу 581 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.5 хувь буюу 110 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 19.7 хувь буюу 205 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.7 хувь буюу 112 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3.4 хувь буюу 35 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 398 нэхэмжлэгчийн, 631 хариуцагчийн, 10 гуравдагч этгээдийн, 4 прокурорын гомдлоор хянан хэлэлцэгджээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1043 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 627, Хөдөлмөрийн тухай хуулиар 253, Гэр бүлийн тухай хуулиар 26, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 123, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 8, бусад хуулиар 6 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 221-ээр буюу 22.5 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 32-оор буюу 23.7 хувиар тус тус өссөн байна.
Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар
Захиргааны хэргийн танхим нийт 437 хэрэг хүлээн авч, 283 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 35 хэргийг хуралдаанд оруулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 15 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 22 хүсэлтийг шийдвэрлэж, 57 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 36 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.8 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 376 хэргээс нэг шүүгчид 53.7 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 283 хэргийн 67.4 хувь буюу 191 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10 хувь буюу 28 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 22.6 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 22 хэргийн 21 хэргийн хүсэлтийг хангаагүй, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзсан байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 283 хэргийн 64 нэхэмжлэгчийн, 54 хариуцагчийн, 26 гуравдагч этгээдийн, 95 хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 41 өмгөөлөгчийн, 3 гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 283 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 84, Газрын маргаан 62, Ашигт малтмалын маргаан 40, Татварын маргаан 20, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 14, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 4, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 3, бусад маргаан 56 байна.
Хүлээн авсан болон хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үетэй адил байгаа бол нэг шүүгчид ногдох хэрэг 4-өөр буюу 7.4 хувиар өсчээ.

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Өнөөдөр хөх хулгана өдөр
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
