Жаргалмаа эрт гэгч орондоо орсон боловч зуны шөнийн бүгчимд үнэгний нүд залгичихсан мэт унтаж орохгүй. Сэтгэлд нь элдвийн юм бодогдоод нэг л уйтгартайхан байлаа. Бусдын хэрэгт холбогдон баригдаж явсан нөхөр нь бодогдоно. Бас цаадхан өдөр хээр хонио хариулж явтал гэнэт ширүүн бороо орж хонио уруулуулчихаад эргүүлж дийлэхгүй дагаж гүйсээр даарч бээрэн осгож үхмээр байсан үед их тус хүргэсэн Билгүүн гэдэг жаахан залуу үе үе санагдан нойрыг нь нохой идчихсэн юм шиг хулжуулж байлаа.
Түүнийг нөхрийг Бархаа гэдэг. Ер нь хар багаасаа номхон даруу ажилч хүүхэд байсан бөгөөд өсч том болчихоод ч хүүхэд багацуул, хөгшин настад гэсэнгүй ямар ч хүн:
-“Хөөе, Бархаа минь үүнийг хийгээд аль, түүнийг хамжаад өг” гэхэд “Үгүй” гэж хэлж чаддаггүй ёстой нэг “За гэвэл ёо” гэдэггүй шулуун шударга гүдэсхэн эр болохоор нутгийн хүмүүс “Номхон Бархаа” хэмээн хүндэтгэн дууддаг билээ. Мөн ч энэ зангаасаа болж хулгайн хэрэгт холбогдон хоёр жилийн хугацаатай хоригдох ялаар шийтгэгдээд сая жил л болж байгаа аж.
Өнөө Жаргалмаад нөхөр нь баригдаж явсан нэг жилийн хооронд хэдэн малаа додомдон ганц хүний амьдралыг өнгөрөөсөн нь хэдэн жилийн цаг хугацааг өнгөрөөсөн мэт урт удаан санагдаж дахин нэг жил гэхээс энэхүү урт удаан цаг хугацааг барахад даанч хэцүү мөртөө уйтгартай санагдан зуны шөнийн нозоорсон халуун амьсгал нойрыг нь улмаар хулжаана.
Ноднин зун нэг өдөр билээ. Нутгийн ах дүү гучаад насны Далиг гэдэг мангардуухан бор эр ирээд Бархаад нь:
-Хэдэн тэмээгээ “Уст” балгасанд аваачиж худалдах санаатай. Бархаа минь хамжиж гилээд өгөхгүй юу? хөлсөнд нь мянган төгрөг өгье гэхэд:
-Тэг дээ, тэг. Далиг ах тэмээдээ яагаад халуун зунаар зарж байгаа юм? намар зарвал ханш нь арай дээр биш үү? гэж Бархаа маань асуухад Далиг:
-Салхи хөөгөөд тогтож өгөхгүй зовоож байна. Хар үйл. Тэгэхээрээ худалдчихсан маань дээр бололтой. Зоосоор яах вэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чамайг гүйлгэж яаж болно уу даа? гээд юу юугүй надад мянган төгрөг атгуулчихаад Бархааг минь дагуулаад явснаа хоёрхон хоног дээр нь тэр Далиг тэмээний хулгайчаар Дотоодыг хамгаалахынханд баригдаж манай Бархаа ч хам хэрэгтнээр баригдсан чимээ сонсогдож араас нь очоод дөнгөж л уулзсан болж билээ.
Гол нь тэр мянган төгрөгийг авснаас л гай болжээ. Хүнд дэндүү итгэж хуумгай аашилснаас болж харамссан ч нэгэнт хожигдсон сон. Үнэндээ тэр өдөр Бархаагаа ер үзэхээс дургүйг минь хүргээд байдаг тэрхүү Далиг гэгч хүнийг дагуулж явсангүй бол таарах байсан юм. Юмыг далдаас яаж мэдэхэв дээ. Тэд яаж ийхийн зав өгөлгүй яваад өгчихсөн билээ.
Тэр ингэж Бархаагийнхаа төлөө санаашран хэвтэж нойр нь даанч хүрэхгүй болохоор дан хөнжлөө толгой дээгүүрээ бүтээвэл улам халууцан бүтэнсэхээр нь сандран ярж хаях агшинд тэр өдрийн их бороонд тэрхүү жаахан залуу Билгүүнд тэрлэгийн дээгүүр нөмөрсөн цувны доор тэврэгдэн сууж байсан нь бодогдож ганцаараа энэ шөнийн бүтэнссэн харанхуйн дунд өөрөөсөө ичингүйрэн инээмсэглэв. Бодлыг ямар боож болох биш.
Хүний бодол сэтгэлд юу эс орж ирэхгүй вэ? Хүн бодож хүсч байгааг ч бусад хүмүүс яаж дааж мэдэхэв дээ. Жаргалмаагийн дотор гэнэт нас бага тэрхүү Билгүүн гэдэг залууд ойртож түүнийг тэвэрч энхрийлэх юм сан гэсэн бодол ургахын зэргэд:
-“Пай, хар новш чинь хөөрхий Бархаагийнхаа эзгүйд юу бодно вэ? Нүгэл ч байгаа даа” гэж амандаа шивнэн бүр ч ичингүйрэв. Үнэндээ тэр Бархаагаас өөр эр хүнийг тэвэрч үзээгүй билээ.
Билгүүн бол сая арван найм хүрч байгаа хөөрхөн залуу. Хөөрхөн залуу гэвэл алийг тэр гэх вэ? ёстой хаа ч мундахгүй шүү дээ. Гэхэд ганц Билгүүнийг л тэвэрч энхрийлмээр санагдах нь арга ч үгүй аж. Бүхэл бүтэн жилээр өвөр нь хангайрсан ганцаардмал амьдралд цөхөрсөн түүнийг хүйтэн бороонд халуун элгэндээ тэвэрч дулаацуулсан залуу хар хүү зүүд бодолд нь орон орон байхыг яалтай билээ?
Жаргалмаа харин түүнээс нас дүү хар хүүгээр тэврүүлснээ олзуурхан нандигнан бодож санан дурсах дуртай боловч түүнээс насаар их ах хүнээр бас нэг удаа тэврүүлж өнгөрснөө бодохоос дур булгин эгдүү нь хүрдэг билээ.
Бархаа нь баригдаад явдгийн өмнө жилийн учир сан. Нөхөр нь нэг удаа хэдэн адууны эрэлд яваад эзгүй байлаа. Тэднийх хилийн ойролцоо зогсоолд ганц гэрээрээ гараад хэдхэн хонож байсан юм. нэг шөнө тэр Бархаагаа бодон хэвтэж байтал тожир тожир гэсэн морин туурайн дуу сонстон шон дээр нь морьтой хүн ирээд буух шиг болж эмээлийн дөрөө ханхийж дуугарав. Үүдээ дотроос нь данги (чанга) уясан болохоор: “Бархаа минь юм болов уу? Шөнө орой ирмээргүй сэн.” хэмээн юу болохыг нь хүлээн чимээгүй чагнан хэвтэж байтал ирсэн хүн үүдэн ирж татаж үзээд нээгдэхгүй болохоор шууд хана хаалганы завсраар гараа оруулж уяаг тайлан орж ирэв.
Тэр хүн орж ирээд харанхуйд нүдээ дасган түр зогссоноо түүнийг чиглэн ирэхэд тэр өндийж босон гар дэнгээ тусган:
-Хэн бэ? гэж огцом дуугарвал нөгөө хүн орондоо зогтусч дэнгийн гэрлээс дальдран байж:
-Сайн уу? гэж мэндлэх шүү боллоо. Тэр дуугаар нь гацааных нь Далиг гэдэг гучаад насны эр болохыг танилаа. Энэ хүнийг жаахан завхай зайдан зантай, бодол муутайхан аймтгайн дээр хиймтгий эр гэж сонсч байсан болохоор айсангүй бөгөөд харин түүнд зэвүүцэх сэтгэл төрөгдөн:
-Та харанхуй шөнө хамаачиж (хаа очиж) явна? Ямар хэрэгтэй вэ? гэж асуувэл:
-Зүгээр, зүгээр. Танайхыг л зорьж ирлээ гээд ойртож ирэн тамхи гарган сорж суулаа. Түр азнаад:
-Хэрэг учиргүй бол явж болно. Нөхөр минь ч эзгүй гэвэл, тэр:
-Чамд дурлаад тэсэхгүйдээ хүрээд ирлээ. Чи минь ойлгож үзээрэй гээд өндийж босон гараа сарвайн ойртож ирвэл Жаргалмаа:
-Зайл! гэтэл тэр Жаргалмааг тэврэн авч:
-Гуйя даа, гуйя гэсээр уруулаа цорвойлгон үнэсмэр боллоо. Түүний амнаас бохины эхүүн үнэр сэнгэнэж дур булгиулна. Түүний нүүрийг алгаараа түлхэхэд дальдарсхийсэн тэр гараа лавдуулан улам чанга тэвэрч авлаа. Жаргалмаа сандрахдаа дэрнийхээ хажууд тавьсан эрүүлээ авч түүний цээжинд нь тулган:
-Тавихгүй бол хатгалаа шүү! гэхэд тэр хайч юм уу, хутга гэж бодсон бололтой дуртай дургүй гараа сулруулахад нь түлхэж явууллаа. Тэгээд Жаргалмаа уурандаа шатан:
-Одоогоороо гар! Маргааш хилийн хамгаалалтын томилсон салбарт уулзъя гэж дуугаа өндөрдүүхэн хэлбэл, тэр хэрэг бишдэхийг сая мэдэн өндийн босч:
-За за. Би явлаа. Бүү уурла. Битгий тэгээрэй, битгий тэгээрэй гэсээр гарч явлаа. Дэмий ч удсангүй унасан мориндоо уураа гаргаж байгаа бололтой морин төвөргөөн тачигнасаар холдлоо. Тэр дур булгиулан эгдүүг нь хүргэдэг бүтэлгүй юмыг дагуулж явуулан нөхрөө хэрэгт оруулчихсандаа харааж зүхэхээс өөр яаж ч чадахгүй биедээ хорсохоос цаашгүй болдог аж…
Жаргалмаа Бархаадаа ухаангүй хайртай. Бархаа шиг шулуун шударга хүн зайлшгүй эргээд ирнэ. Хугацаа нь дуусахаар л хүрээд ирнэ гэж сэтгэлдээ манаж сууна.
Гэтэл ойрд Билгүүн сэтгэлийг нь шаналгаад байх болжээ. Сая эрийн цээлд хүрч байгаа залуу хар хүү санаа зүүднээс нь гарч өгөхгүй зовоож байлаа. Уг нь нөхрөө ирчихээд тэврэлдэн унтаж байна гэж зүүдэлсээр сэрэхэд хүйтэн цэвдэг гэртээ гав ганцаараа байж уйтгартайхан босдог байсан бол одоо харин Билгүүнийг зүүдэлсээр сэрмэгц босч яаруухан цайгаа уучихаад хоньдоо бэлчээн “Билгүүнтэй уулчихдаг ч бол уу?” гэж горьдон өндөр толгой дээр гарч хайгуулддаг болжээ.
Мөн тэр удаа тэрлэгийн дор жаал залуутай тэврэлдэж суун залуугийн биеийн халуунд Жаргалмаа аажмаар бээрээ нь гарахад түүнд залуугийн хөлсний үнэр ч юм уу ямар нэгэн содон үнэр мэдрэгдэж энэ л янзаараа суугаад баймаар санагдана. Гэтэл их л удаан суусан шиг санагдан бие нь дулаацаад ирэхийг дагалдан айж даарсан сэтгэл нь тавигдаад ирэхийн алдад гэнэт хүний залууг тэврээд сууж байгаагаа мэдмэгц учиргүй их ичин ширвээтээд тэрлэгийн доороос толгойгоо бултайгахад догшин борооны эрч татарч нам зөөлхөн шивэрч эхэлсэн байлаа.
Сүүлд нь тэрхүү үнэр түүнд үгүйлэгдэн түүний нөхрийнх нь биенээс гардаг үнэртэй адил болохыг гэнэт ухааран санаж тийм гэж хэлэхийн аргагүй нэгэн ховор сайхан үнэрийг харин эр хүний үнэр болохыг мэдээд гайхан гайхжээ.
Жаргалмаа өнөө шөнө ч гэсэн эр хүний сайхан үнэрийг үгүйлэн санаж эргэцүүлэн бодон бодсоор байж нэг л мэдэхэд туг нойрт автан сайхан зүүдээ манаж эхэлсэн байв.
Өвөр Монголын зохиолч С.Төмөр (Төмөрбаатар)
Хөрвүүлсэн Далай-Сайншанд Энхбаатар Эрдэнэдалай

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
