Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар манай улсад 2.910.778 интернет хэрэглэгч байгаагаас мобайл дата, буюу ухаалаг гар утсаар интернет хэрэглэгч 90.21 хувийг эзэлж байна. Өрх гэр болгон интернеттэй, хүн болгон ухаалаг гар утас хэрэглэгч, интернет хэрэглэгч болсон гэхэд хэлсдэхгүй. Гэвч энэ өсөлт хөгжлөө дагаад цахим орчинд хуурамч нэр хаягаар өсвөр насны хүүхдүүдийг буруу, хорт зуршил руу уруу татах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, дарамтлах, залилах, хууран мэхлэх гэмт хэргүүд ихээр гарах болсон. Эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын хяналт сул, анхаарал болгоомж, мэдээлэлгүйгээс болоод энэ төрлийн гэмт үйлдлүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сануулж, олон талын урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлуудыг зохион байгуулж байгаа аж.
Энэ удаад иргэд, олон нийтэд гэр бүлээ цахим гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
Цахим гэмт хэргийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад баримтлах гол зүйл бол цахим гэмт хэрэг үйлдэх этгээдтэй адилаар бодож, сэтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэгтний голчлон хэрэглэдэг арга, хэрэгслийн эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм. Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дараах нийтлэг 10 аргыг танилцуулъя.
1. Компьютерын системээ шинэчилж байх
Цахим гэмт хэрэгтний халдлагын зүйл нь таны компьютерын цоорхойтой буюу хуучирсан систем байдаг тул түүнийгээ шинэчилж байгаарай.
2. Системийн тохиргоогоо хамгаалах
Бусад этгээд таны компьютерын системийн тохиргоог өөрчлөх буюу аюулгүй байдлыг хангасан тохиргоог алдагдуулахаас болгоомжлоорой.
3. Нэвтрэх үг буюу нууц үгээ сайжруулж, хамгаалах
Хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг, дансны нууц дугаар зэрэг нь аливаа онлайн гүйлгээ, төлбөр тооцоо болон таны хувийн мэдээлэлд байнга хэрэглэгддэг. Иймд үсэг, тоо, бусад тэмдэгт оролцуулсан 8-аас доошгүй тэмдэгтээр нэвтрэх үгээ сайжруулж, түүнийгээ гурван сар тутамд тогтмол сольж хэвшээрэй. Мөн олон вэб сайтанд нэг л нэвтрэх үг ашиглах нь таныг эрсдэлд оруулах тул хэрэглэдэг үйлчилгээ, вэб сайт бүртээ өөр нэвтрэх үг ашиглах хэрэгтэй.
4. “Галт хана”-аа асаалттай байлгах
“Firewall” буюу галт хана гэх програм нь таны компьютерыг гэмт этгээдүүд эвдэх, мэдээлэл устгах, нэвтрэх үг, бусад нууц мэдээлэл хулгайлахаас хамгаалдаг.
5. Вирусны эсрэг программ суулгах буюу түүнийгээ шинэчилж байх
Вирус нь компьютерын хэрэглэгчийг мэдээгүй байхад түүний мэдээллийг устгах буюу хулгайлах, бусад байдлаар эрсдэлд оруулдаг тул заавал вирусын эсрэг программ суулгаарай.
6. Хувийн мэдээллээ хамгаалах
Өнөөдөр ихэнх онлайн үйлчилгээг ашиглахын тулд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ хуваалцах, түгээх нөхцөл бүрдсэн байна. Эргэлзээтэй буюу хэлний дүрмийн алдаа ихтэй цахим шууданд хариу өгч болохгүй. И-мэйлд хариу өгөхийн өмнө цахим шуудангийн хаягийг шалгаж байх нь зүйтэй. Хувийн мэдээлэл шаардсан цахим хуудасны домэйн нэрийн урд ногоон өнгийн цоожны дүрс буюу /https/ харагдахгүй байвал та түүнийг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй.
7. Вэб сайтын нууцлалын бодлогыг хэвлэн авч, анхааралтай унших
Ихэнх вэб сайт үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогоо бичгээр танилцуулдаг. Үүнийг анхааралтай унших нь таны хувийн мэдээлэл ямар замаар, хэнд хүрэх, эс хүрэхийг мэдэхэд чухал юм. Нөгөө талаар тухайн вэб сайтын үйлчилгээ таныг эрсдэлд оруулах бол урьд хэвлэж авсан нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл нь таны эрхийг хамгаалахад чухал нотлох баримт болох юм.
8.Санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах
Таны банкны дансны дугаар, нэвтрэх үг, зээлийн картын пин код хэн нэгний гарт орсон юм биш биз. Таныг мэдээгүй үед юм уу танд анзаарагдахгүйгээр таны данснаас мөнгө аваад байж мэдэх тул орлого, зарлагын мэдээллээ тогтмол хянаж байх нь санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх, энэ тал дээр банкнаас аюулгүй байдлын дэмжлэг авах хэрэгтэй. Мөн утасны дугаараа дансны гүйлгээ хийхэд мэссэж ирэх програм сургаарай.
9. “Үнэгүй зүйл зөвхөн хавханд л байдаг” буюу танд маш их аз тохиолдоход эргэлзэн нягтлан шалгаж байх
Хэн ч АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнаас их хэмжээний мөнгө хүлээн авах, “и-мэйл хаягийн өгөгдлийн сангаас санамсаргүйгээр сонгогдож” лотонд их хэмжээний мөнгө хожихгүй. Ийм утга бүхий зурвас, мэдэгдлүүд нь ихэнхдээ хуурагдсандаа итгэхгүй байгаа хүмүүсийн “хүчин чармайлт”-аар цагдаад мэдэгдэлгүй өнгөрч, өөр хэн нэгнийг залилахаар тарсаар байдаг.
10. Компьютероо унтраах
Хэрэглээгүй үедээ компьютероо унтрааж байх нь халдагч этгээдийн хууль бус холболтыг зогсоох үр дүнтэй нэг арга юм. Дээр дурдсан аргууд нь одоогийн төвшинд санал болгож буй аргууд бөгөөд кибер гэмт хэрэгтнүүдийн сэдэл, арга мэх улам хүчтэй болж байгаа тул дараах үйлдлийг хэвшил болгоорой.



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
