Засгийн газрын 2018 оны 145, 146, 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, бүс орон нутаг болон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын өдөр тутмын болон виз, бүртгэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын удирдамжийн дагуу Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандахаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 9 дүгээр сарын 07-09-ний хооронд Хойд бүс дэх газар ажиллалаа.
Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 6 аймгийн 282 сум, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Ханхын боомтыг хариуцан ажилладаг.
Хойд бүсийн хэмжээнд 1800 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа бөгөөд үүний 900 гаруй нь хөдөлмөр эрхлэгчээр оршин сууж байгаа аж. Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн дийлэнх нь барилга байгууламж, уул уурхайн салбарт ажилладаг байна.

Ажлын хэсэг Хойд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн болон хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажиллагаа, мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн удирдамжийн дагуу холбогдох ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт хангагдсан эсэхэд хяналт шалгалт явуулав. Мөн албан хаагчдын ажлын нөхцөл байдал болоод тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй цагаач гадаад иргэдийн судалгаа, түр ирэгчийн бүртгэл, гадаадын иргэдийн ажиллаж буй обьектын судалгаатай нарийвчлан танилцаж, албан хаагчдад чиглэл тус бүрээр мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгч ажилласан юм.

Хойд бүс дэх газар нь гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол явуулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулахын зэрэгцээ Монгол Улсад орох визгүй болон хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, ирсэн зорилго тодорхойгүй гадаадын иргэдийг хил нэвтрүүлэлгүйгээр буцаах зэрэг арга хэмжээ авчээ. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу 3 орны 21 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан тухайгаа мэдээлж байсан юм.

Дашрамд сонирхуулахад, Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь олон улсын, байнгын ажиллагаатай Алтанбулаг авто замын боомт, Сүхбаатар төмөр замын боомтыг хариуцан ажиллаж байна.
Алтанбулаг авто замын боомт нь 2014 оноос эхлээд 24 цагийн ажиллагаатай боомт болсон бөгөөд Гадаадын иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газрын албан хаагчид 4 ээлжээр үүрэг гүйцэтгэж, төрийн үйлчилгээг гадаадын иргэдэд үзүүлж байна. Боомтоор өдөрт дунджаар 250-350 гадаадын иргэн зорчдог бөгөөд улирлын шинж чанартайгаар Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэдийн тоо ихсэж, ачаалал нэмэгддэг аж. Тус боомтоор энэ оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 89 орны 77 мянга гаруй гадаадын иргэн зорчжээ. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд олон улсын зэрэглэлтэй төмөр замын боомт 2 байдаг бөгөөд үүний нэг нь Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар төмөр замын боомт юм. Сүхбаатар төмөр замын боомтоор энэ оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 58 орны 7 мянга гаруй гадаадын иргэд зорчсон гэсэн тоон мэдээ байгаа юм.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
