ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтэд цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжүүдийг өгч байна. Цахим орчинд хувийн мэдээллийг маш олон аргаар олзолж авах боломжтой тулзөвхөн та өөрөө л хамгаалах бүрэн боломжтой юм.
Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд:
- Өөрийн имэйл хаяг, цахим хаягууд болон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжинд үргэлж нууц үг хийж байх. Нууц үгээ тохируулахдаа том, жижиг үсэг, тоо, тэмдэгт зэргийг оролцуулж хүчирхэг нууц үг бүтээх нь чухал ач холбогдолтой.
- Онлайн хаягруугаа нэвтрэхдээ хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /“twofactor authentication”/ нь гэмт этгээдэд өөрийн хаягаа алдхаас хамгаална.
- Өөр хүний гар утас, компьютер зэргийг ашиглан та цахим хаягруугаа орсон бол ашиглаж дууссаныхаа дараа заавал Sign out хийж гарч байх.
- Онлайнаар өөрийгөө ямар нэгэн газрын ажилтан гэж танилцуулсан үл таних этгээд танаас хувийн мэдээллээ өгөхийг шаардвал өгөхгүй байх.
- Тантай онлайнаар шинээр танилцсан этгээд хувийн мэдээлэл болон зураг, бичлэг зэргийг солилцох санал тавьсан тохиолдолд бүү зөвшөөр. Таны хувийн мэдээллийг ашиглан таныг заналхийлж болзошгүй юм.
- Таны найзын онлайн хаягыг эсвэл түүнтэй төстэй хаягыг гэмт этгээд ашиглан тантай харилцаж танаас яаралтай мөнгө зээлэхийг гуйж болзошгүйг үргэлж санаж гар утас болон бусад хэрэгслээр холбогдох баталгаажуулж байх.
- Фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээний өөрийнхөө мэдээлэл харагдах тохиргоог Friends only болгож өөрчлөх. Public буюу нийтэд ил харагдахаар тохиргоотой нийтлэл нийтлэхгүй байх.
- Интернет орчинд өөрийн хувийн мэдээлэл агуулсан текст, зураг, бичлэг болон файлыг аль болох нийтлэхгүй байх.
- Веб сайтуудад зочилохдоо холбоос хаягыг сайтар харж байх. Ойролцоо үг бүхий нэртэй хуурамч сайтруу нэвтэрч байж болзошгүйг анхаар. Https хамгаалалт байгаа эсэхийг шалгаж байх.
- Имэйл хаягаар ирсэн хавсралт файлуудыг шаардлагагүй тохиолдолд нээж үзэхгүй байх.
- Өөрийн ашигладаг компьютерт үргэлж вирусны эсрэг програм хангамж суулгаж байх.

|
Эх сурвалж: ЦЕГ урьдчилан сэргийлэх хэлтэс
|

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
