Ирэх пүрэв гарагт Улсын дээд шүүх дээр УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрт Дэд сайд асан Б.Цогтгэрэл эсэргүүцэл илэрхийлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг хянуулахад Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Хуланг буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж 1,5 тэрбумын үнэтэй хаусыг УБТЗ-д өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Гэвч экс дарга Л.Пүрэвбаатар уг тансаг орд харшаа алдаад тавьчихыг бодсонгүй. Улсын дээд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр болсон бөгөөд энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 27-ны өдөр Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэх болоод байна. ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл Нийслэлийн хяналтын шатны шүүх хурлын шийдвэр гарсаны дараа “Энэ байрыг буцаан зарж борлуулаад 1,5 тэрбум төгрөгөөр 300 залуу төмөр замчны орон сууцны урьдчилгааг өгөх боломжтой тул яаралтай хураан авч залуу төмөр замчдаа дэмжмээр байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Шуурхай.мн

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
