ЦЕГ-ын Авто баазаас сэтгүүлчдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Энэ үеэр тус баазын удирдлагууд албан хаагч, засварчдынхаа хамтран хийсэн автомашины тусгай тоноглолийг сонирхуулж, мөн цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудад бүрэн парк шинэчлэл хийх шаардлагатай болсныг хэлж байв.
Өдөрлөгийн үеэр жагсаал цуглаан, үймээн самууныг усаар шүршиж намжаах үүрэгтэй 5 тонн усны багтаамжтай автомашин, албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж тээвэрлэх 45 хүний суудал бүхий торон бүрхүүл хамгаалалттай автобус, сум нэвтэрдэггүй хуягт автомашин, туулах чадвар сайтай жийп загварын болон бусад суудлын автомашин, ариун цэврийн өрөөтэй, явуулын дугуй засвар, гагнуурын аппарат болон бусад засварын тоноглолтой, камержуулалттай хяналтын цэгийн, гал тогооны зэрэг албан хаагчдын ажил мэргэжлийг хөнгөвчлөх, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн тоноглолтой автомашинуудаа танилцуулсан юм.

Онцлон хэлэхэд эдгээр автомашины бүхий л тоноглолыг тус баазын засварчид өөрсдөө урладаг байна.
ЦЕГ-ын Авто баазын дарга, хурандаа Ү.Зоригтбаатар “Монгол Улсын аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажиллахад цагдаагийн албан хаагчдад тусгай техник, автомашин маш чухал. Явган цагдаа хулгайчийг барихгүй. Мөн гамшиг, осол, гоц халдаврт өвчний голомтод ажиллах, онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд бидний тусгай тоноглосон автомашинууд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Бид өөрсдийн нөөц боломжоо ашиглан энэ онд засварчидтайгаа хамтран олон улсын шаардлага хангахуйц тусгай тоноглолыг хийж гүйцэтгэсэн.
Манай авто бааз одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 600 гаруй цагдаагийн автомашины засвар үйлчилгээг хариуцдаг. Тэдгээрийн дийлэнх нь хөдөлгөөнт эргүүлийн насжилт өндөртэй автомашин байх бөгөөд сэлбэг хэрэгсэл ихээр шаарддаг. Тиймээс Авто баазад парк шинэчлэл хийх шаардлагатай байна.
Дуудлага мэдээллийн дагуу 24 цаг тасралтгүй явж буй эргүүлийн автомашины элгэдэл хоргодол их. Тиймээс хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудад парк шинэчлэл хийх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа” гэв.
Тус Авто баазад өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил ашиглаж байгаа бол 6 хувь нь 16-аас дээш жилээр үүрэг гүйцэтгэжээ.
ЦЕГ-ын Автобааз нь Захиргааны удирдлын хэлтэс, Санхүү, аж ахуйн тасаг, Ашиглалтын хэлтэс, Техник, үйлчилгээ, засварын хэлтэс гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус бааз нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор цагдаагийн 8157 автомашинд техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
