Цагдаагийн ерөнхий газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хооронд байгуулсан 2016-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.
Цагдаагийн байгууллагад 2018 оны эхний 09 сарын байдлаар 643.638 дуудлага, мэдээлэл бүртгэгдснээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 53.719 бүртгэгдэж, нийт дуудлага, мэдээллийн 8,3 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2018 оны эхний 09 сарын байдлаар 28.550 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 788 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 36 хэргээр буюу 4.4 хувиар буурсан байна.
Энэ хугацаанд нийт гэмт хэрэгт 24.753 иргэн өртөж хохирсноос гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт нийт 529 иргэн өртөж хохирсны 491 буюу 92.8 хувь нь эмэгтэй хүн, үүнээс хохирогчийн насаар ангилж үзвэл 25-39 насны хохирогч дийлэнх буюу 59.2 хувь, 38 буюу 7.2 хувь нь хүүхэд байна.
Мөн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн бүх гэмт хэрэгт 10.830 хүн сэжигтнээр тооцогдон шалгагдсаны 822 буюу 7.6 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт шалгагдаж, тэдний 51.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж бүртгэгдсэн байна.
Энэ оны эхний 09 сарын байдлаар 1.203.361 зөрчил бүртгэгдсэний 4.299 буюу 0.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 731 нэгжээр өссөн, зөрчил гаргасан 37 хүнд 455 мянган төгрөгөөр торгох, 2.672 хүнд баривчлах шийтгэлийг “Зөрчлийн тухай хууль”-д зааснаар ногдуулсан нь өмнөх оны мөн үеэс баривчилсан иргэдийн тоо 562 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.
Төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн системийг боловсронгуй болгох, гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээний үр дүнд дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой болохоос гадна хүчирхийлэл үйлдэгчид ял завших боломж олгохгүй байх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлоход ач холбогдолтой болсон.
Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн санд Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байранд үйлчлүүлсэн хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүд, хүүхдийн мэдээллийг нэгтгэснээр гэр бүлийн хүчирхийллийн бодит тоо мэдээлэл, хүчирхийллийн талаарх мэдээллийг бүрэн бүртгэхэд ач холболдолтой болно.
Сургалт “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд хийгдсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн нэгдсэн систем /EGBV програм/-ийн үйл ажиллагаа, хохирогчид үзүүлэх үйлчилгээний талаарх мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, алба хаагчдыг чадавхижуулах зорилготой.
Оролцогчид: Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч, сэтгэл зүйч нар.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС



Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
