Улсын Дээд шүүх 2018 оны гуравдугаар улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 2675 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2045 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 20.4 хувь нь эрүүгийн, 63.3 хувь нь иргэний, 16.3 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 694 хэрэг хүлээн авч, 417 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 124 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 73 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 52 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 621 хэргээс нэг шүүгчид 155 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 417 хэргийн 48 хувь буюу 200 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 23 хувь буюу 96 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29 хувь буюу 121 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 121 хэргийн 48 хувь буюу 58 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 5 хувь буюу 6 хэргийг хэрэгсэхгүй болгож, 47 хувь буюу 57 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 79.3 хувь буюу 331 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.5 хувь буюу 6 хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлоор, 17.7 хувь буюу 74 хэргийг прокурорын эсэргүүцлээр, 1.5 хувь буюу 6 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 357-оор буюу 2 дахин, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 201-ээр буюу 93 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 89-өөр буюу 2.3 дахин өссөн байна.
Иргэний шүүн таслах ажиллагааны талаар
Иргэний хэргийн танхим нийт 1524 хэрэг хүлээн авч, 1295 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 29 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 47 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 8 хэргийн харьяаллыг тогтоосон байна.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 62 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 21 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1524 хэргээс нэг шүүгчид 217 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1295 хэргийн 62.3 хувь буюу 807 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.3 хувь буюу 146 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 19 хувь буюу 247 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4.5 хувь буюу 58 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 2.9 хувь буюу 37 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1295 хэргийн 574 нь нэхэмжлэгчийн, 708 нь хариуцагчийн, 13 нь гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1295 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 843, Хөдөлмөрийн тухай хуулиар 307, Гэр бүлийн тухай хуулиар 31, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 77, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 13, бусад хуулиар 24 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 292-оор буюу 23.7 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 237-оор буюу 22.4 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 41-ээр буюу 23.3 хувиар тус тус өсчээ.
Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар
Захиргааны хэргийн танхим нийт 457 хэрэг хүлээн авч, 333 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 41 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 15 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 26 хүсэлтийг шийдвэрлэж, 64 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 41 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 457 хэргээс нэг шүүгчид 65 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 333 хэргийн 66.4 хувь буюу 221 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.5 хувь буюу 35 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 23.1 хувь буюу 77 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 26 хэргийн 25 хэргийн хүсэлтийг хангаагүй, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзсан байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 333 хэргийн 75 нь нэхэмжлэгчийн, 61 нь хариуцагчийн, 29 нь гуравдагч этгээдийн, 117 нь хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 45 нь өмгөөлөгчийн, 6 нь гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 333 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 95, Газрын маргаан 71, Ашигт малтмалын маргаан 43, Татварын маргаан 25, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 17, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 5, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 5, бусад маргаан 72 байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 8-аар буюу 1.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн захиргааны хэрэг 24-өөр буюу 7.8 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 1.2-оор буюу 1.8 хувиар өсчээ.

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
