Ажлын хэсэг АТГ-аас хүргүүлсэн Ховд аймгийн удирдлагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахад ИТХ-ын Тэргүүлэгчид нь хуулиар эрх олгогдоогүй байтал орон нутагт баяр наадмын төсөв батлах, төрийн өмчийн түрээсийн төлбөр хураамжийн хэмжээ тогтоох, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох журам батлах, мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлс тогтоох, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохын зэрэгцээ захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр журам дүрэм баталж, даган мөрдүүлэх зөрчлүүд таслан зогсоогүй байна. Тиймээс ажлын хэсгээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 8 тогтоолыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгуулах саналаа аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сандагсүрэнд хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Засаг даргын нөөц хөрөнгөөс баяр ёслол, ойн арга хэмжээ, хүлээн авалт, тусламж, дэмжлэгт зарцуулах төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандах хандлага арилаагүй байх бөгөөд 2018 онд Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам ой тэмдэглэхэд 24.2 сая, хүлээн авалтад 12.6 сая, урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөгийг зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55.8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөг зарцуулах захирамж гаргажээ.
АТГ-ын ажлын хэсэг төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмаар сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээс шаардлага хангаагүй техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй албан тушаалтны авлигын шинжтэй үйлдлийг илрүүлсэн бөгөөд үүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Аймгийн ИТХ-ын Ерөнхий менежерийн зүгээс холбогдох тушаал шийдвэргүйгээр, мөн хандив өгөх хэлбэрээр төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа тохиолдол гарчээ. Тухайлбал, 2018 онд “Ховд суварга” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ном хурах үйл ажиллагаанд, шагайн харваанд зориулж иргэн М-д, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хандивын тоглолтод мөнгөн хөрөнгө зарцуулсан. ИТХ-аас иргэн, хуулийн этгээдэд шагнал урамшуулал олгохдоо “Аймгийн шагналын журам”-аар тогтоосон мөнгөн дүнгээс хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг Ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.
Нутгийн захиргааны байгууллагын дэргэд шашны үйл ажиллагаа эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй орон нутгийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ганданпунцагчойлин” хийдийг ажиллуулж байгаа нь “Төрийн байгууллага нь шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээх Монгол Улсын Үндсэн хуульд заасныг зөрчсөн үйлдэл юм.
Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналт сул байна. Орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байгаа газруудад орлогын төлөвлөгөө тавьж өгдөг боловч биелүүлдэггүй, 2016-2017 онд 17.8-185.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ. Эдгээр байгууллагуудад 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө байршсан байгаа бөгөөд 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Иймд орон нутгийн өмчийн ашиглалт, менежментийг сайжруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагад АТГ-ын ажлын хэсгээс мэдэгдэж ажиллав.
2017 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахад 80 сая төгрөг зарцуулахдаа “Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон” журмын зохицуулалтыг зөрчсөн байна. Энэ санхүүжүүлтээр аймаг орон нутгийн төлөөлөгчдийг гадаад улс оронд туршлага судлуулахаар, мөн танилцах аялалд явуулсан ч гүйцэтгэлийг эргэж тайлагнаагүй, энэ чиглэлийн баримт материал тайлан үгүй байв.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нь Жаргалант сумын дулааны шугам сүлжээг сайжруулах ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Хөх ган өгөөж” ХХК-ийг дэмжээгүй байтал уг компанийг дэмжиж байгаа талаар хурлын протоколд тэмдэглэж гарын үсэг зуруулсан байна. Энэ нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн материалд гишүүдээр гарын үсгийг нь нөхөж зуруулдаг, тэмдэглэлийг зохиож бичдэг, оролцоогүй байж оролцсон мэтээр баримт бүрдүүлдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.







Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
