Зоригоо уг нь энэ хүүхэнд унаж тусан дурласансан.Хөдөөний хүү малын бэлчээр дээрээс цэрэгт татагдан, халагдаж ирээд хотод үлдлээ.Хацрын улаан,соёлын цочроо нь арилаагүй шахам байхдаа хамаатны охиныхоо найз охин болох Цэнгэлийг анх хараад “Хөөх хотын охидууд ямар хөөрхөн юм бэ?”гэж дуу алдан дурласаар харцаа ч салгаж чаддагүй байсан нь үнээн.Цэнгэл бол хот газрын олон охидуудтай айлын бага нь. Сургууль соёлын мөр хөөж бас ч үгүй хажуугаар нь ажил хийж өөрөө өөрийнхөө хэрэгцээг торохгүй болгочихдог сэргэлэн охин байлаа.Өдий болтол өсгөсөн ээжээсээ ийм тийм юмны мөнгө нэхэж зовоохгүйг боддог ухаалаг нэгэн.Гаднаас нь харсан хэнд ч тэнгэр газар шиг ялгаатай Зоригоо Цэнгэл хоёр дотносон үерхсээр Цэнгэл жирэмсэн болов. Зарим нэг нь наанаа тэднийг сайхан хосууд гэх мөртлөө цаашаа харахаараа ” царай зүс мэдлэг боловсролтой Цэнгэл хөдөөний тэнэг юмны юунд нь болдог юм бол доо?” гэж ярих нь энүүхэнд.
Энэ үеэс Зоригоогийн ээж бэртэй болж байгаа сургаар ойр ойрхон хотод ирж тэдний хөлсөлж байсан гэрт байрлана.
Гэвч хөдөө нутагт мал хуйтай насаа барж байгаа ээжид нь хотын хөөрхөн бэр нь таалагдсангүй ээ.”Өглөө босоод нүүрээ будаад суучихдаг л гэнэ, хайраа хайраа гээд хүүг минь зараад байна л гэнэ,мөнгөө үнэтэй хувцсанд үрдэг л гэнэ. Өө эрсэн хүнд шалтаг ихдэх тусам “хөдөөний хөөрхөн ажилсаг бор охинтой суусан бол…” гэж ил цагаанаар сүүлдээ үглэдэг боллоо.Энэ байдал нь яваандаа залуу хосын дунд хэрүүлийн алим болж Зоригоогийн хэзээний эхийнхээ үгнээс гардаггүй зан, Цэнгэлийн угаасаа өөрийн гэсэн толгойтой гөжүүн зангууд хоорондоо тулалдаж эхлэв.
Хэрүүлтэй хэлцэлтэй өдрүүдийг өнгөрөөсөөр Цэнгэл амаржин аавыгаа дуурайсан хөөрхөн хүүтэй боллоо.Гэсэн ч Зоригоогийн ээж орсон гарсан бүхэнд бэрээ муулан ярьсаар, тэр ч байтугай хүүхэд нь гарчихаад байхад орон гэрийн ч ая бодсонгүй.
Тэд амьдралын энэхэн шалгуурт бүдрэн аргагүйн эрхэнд хоёр тийш болон салцгаалаа.Мэдээж Зоригоогийн ээж баярласан л байх.Харин хүүгээ Цэнгэл авлаа.Зоригоо хотод нэг л арга эвээ олохгүй, Цэнгэлээс салсанаас хойш бүүр ч хийх байх юмаа олж ядсаар нутаг буцлаа.Нутагтаа очиход нүүр халуун.
-Нацагын хүү хот яваад хүнтэй суугаад,хүүхнээ хүүхэдтэй нь хаяад эргээд иржээ! гэх яриа чихний хажуугаар өнгөрөх наад захын явдал байлаа.Хотод өнгөрүүлсэн гурван жилийн дотор дүү нар нь зарим нь айл гэр болж, зарим нь мянгат малчин болж нэг үгээр хэлэхэд Зоригоо шиг замарсан хүн алга.
Байгуулсан гавъяа биш балаг нь гэвэл нэгэн бүсгүйн амьдралаар тоглож, хүүхэд өнчрүүлсэн явдал байлаа.
Хөдөө ирээд нэг жилийн дараа ангийнханы уулзалт боллоо.
Очлоо. Анхны хайрын эзэн Жаргал иржээ. Онигор нүдээрээ инээсэн даруухан бор охины анхны хайр нь бас Зоригоо. Тэр хоёр бие биедээ хайртай болж аравдугаар ангиа төгсөн төгсөтлөө үерхэж,сум даяар жинхэнэ үлгэр жишээ хосууд байлаа.Залуу насны ааг омог хойно хотоос ирсэн танихгүй шахам хүүтэй Жаргалыг хардан алгадсанаас болж тэр хоёр муудалцсан юм. Жаргал туньж гомдон нүүр өгөхгүй, Зоригоо шазруун зан гаргаж уучлалт гуйхгүй байсаар цэрэгт явж, халагдаад шууд хотод үлдэж дээрх амьдрал үргэлжилсэн юм.
Хэн нэгэн нь буулт хийсэн бол тэр хоёр аль хэдийн айл гэр болох байсныг одоо ч өөрснөө мэддэг, бас харамсдаг юм. Жаргал сургуулиа төгсөөд Зоригоог цэрэгт явсаныг дуулсан болохоор халагдаад шууд л өөр дээрээ ирнэ гэж бат итгэлтэй байлаа.Гэтэл хотын охинтой гэр бүл болсныг сонсоод эцсийн найдвар тасрахад жил гаруй өөрийнхөн хойноос гүйсэн малчныхаа хүүтэй дэр нэгтгэн улмаар охинтой боллоо.
Харин хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийг нөхөр нь жинхэнэ үзүүллээ.Туслах малчин нь байхдаа гав шав хөдөлгөөнтэй, ажилсаг хүү аажим аажмаар тараа таниулж эцэг эхийнхэн тасалж өгсөн хэдэн малаар нь тоглож, архи уун агсам тавьж гар хүрч зоддог боллоо.
Аав ээжийн хайранд өлгийдүүлж өссөн Жаргалд тэр амьдрал хар дарсан зүүд шиг л байлаа.Эхэндээ эцэг эхээсээ нуун явсан ч хөхөрсөн нүүрээ хийх газар олдохгүй сүүлдээ арга буюу аав ээждээ уйлан хэлснээр энэ амьдрал эцэс болсонсон….
Ангийн нөхдүүд Зоригоо Жаргал хоёрын хэн хэнийхэн туулсан амьдралыг мэдэж байсан хойно тэднийг л чухам хэл үгээ ололцог дээ гэсэн шиг орхин гарлаа.Тэр хоёрт ямар ч тайлбар яриа илүүц байлаа.
Хаалга хаагдах чимээнээр Зоригоо Жаргалыг халуун энгэртээ тэврэн авч зөвхөн хархан гэзгийг нь л үнэрлэн зогсов.Тэр энэ үнэрийг маш их санажээ. Яг хэвээрээ шүү.
Жаргал Зоригоод тэврүүлэн хэсэг зогссоноо өөрийн эрхгүй уйлж эхлэв.Тэр бол гомдлын нулимс бас тайвширлын нулимс байсан юм. Тэр хоёр хичнээн удаан юу ч ярихгүй тэврэлдээд л зогсоод байлаа.Үг хэлээрээ бус элэг зүрхээрээ ярилцана гэдэг л энэ байх…
Нэг сарын дараа шинэ гэрээ барьж нэг гэртээ ороход хэн ч юу ч хэлээгүй ба болох л ёстой юм болж байгаа юм шиг хэн хүнд санагдана.Бүсгүй хүн болсон хойно Цэнгэл хүүгээ авсан шиг Жаргал охиноо өөрөө авлаа.Нэг жилийн дараа Зоригоогийнх шинэ хүнтэй болж бүл нэмлээ.
Хүний тавилан гэдэг сонин юм шүү.Хэдэн жилийн өмнө нэг гэрт ордгын даваан дээр хоёр тийш болсон тэд тус тусдаа амьдрал зохион нэг нэг хүүхэдтэй болоод эргээд нийлсэн анхны хайрын эзэд боллоо. Амьдралын нугачаанд бүдэрсэн ч уулзах л ёстой бол учирдаг тавилан байдаг юм байна. Хүмүүс минь.
Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
2018 оны 11-р сарын 17 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
