ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтранухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аян энэ сарын 01-ээс эхэлсэн. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж, дэмжин ажиллаж байгаа бөгөөд цахим орчинд хүүхэд, залуус, олон нийт рүү чиглэсэн контентуудыг түгээхэд Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Монголын сайтын холбоо, Сошиалмедиа хөгжүүлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй видео контент, 30 орчим зурагт постер аяныг зохион байгуулагчдын зүгээс гаргаад байна. Мөн ухуулга нөлөөллийн уулзалтууд, сургалтуудыг давхар хийж байгаа аж. Мөн энэхүү аяны хүрээнд сошиал давалгааг эхлүүлээд явж байна. Давалгаанд урлаг, соёл, спортынхон, залуучууд ихээр нэгдэж байна.
“Цахим орчныг зөв болгоё” аяныг та дэмжсэнээрээ цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох, олон нийтэд ойлголт, зөвлөгөө зөвлөмж өгөх, аливаа үүсч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, цахим зөв орчинг бүрдүүлж чадах юм. та гэр бүл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн зөв хандлагын төлөө ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОХ аянд нэгдээрэй.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
