Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганд Интерполын гишүүн 170 гаруй улсын дотоод хэргийн болон хууль зүйн сайд нар, цагдаа, хууль сахиулах байгууллагын удирдлагууд зэрэг 1000 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба энэ удаагийн чуулган орчин үеийн дэвшилтэд технологи, нэн ялангуяа хиймэл оюун ухаан, хүний зан авир мэдрэгч, цахим шүүх шинжилгээг ашиглан үндэстэн дамнасан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Мөн 2016 онд зохион байгуулагдсан Ерөнхий ассамблейн 85 дугаар чуулганаар Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын Дэд сайд Мэнг Хонгвей албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан түүний эдлээгүй үлдсэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах шинэ Ерөнхийлөгчийг энэ удаагийн чуулганаар сонгох юм. Тус сонгуульт албан тушаалд одоогоор Интерполын Гүйцэтгэх хороонд Европ тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хошууч генерал Александр Прокопчук, мөн хороонд Ази тивийг төлөөлсөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын Гадаад харилцааны газрын даргаар ажиллаж байсан Ким Жонг Янг нар тус тус нэр дэвшиж байна.
Энэхүү чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн улс орнуудын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл, туршлага солилцож, аюул заналтай тэмцэх чадавхиа нэмэгдүүлэх боломжийг олгодогоороо онцлог юм.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
