Цахим орчинд худал үнэн нь үл мэдэгдэх элдэв янзын мэдээ мэдээлэл, цуурхал өдөр бүр гарсаар байдаг. Тэдгээрийн аль нь үнэн, аль нь худал гэдгийг хянаж, нягталдаг хүн ховор. Хэн хүнгүй уншиж, бусдад түгээж, ихэнх нь тэдгээр мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээж авдаг.
Тэгвэл энэ бүх эрээн бараан дунд бага ч атугай гэрэл гэгээ оруулах, нэг ч атугай сайхан мэдээ түгээх, басхүү хүмүүсийг аль болох эерэг байлгах зорилготой “ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” аян өрнөжээ.
Мобикомын хамт олон энэ аянд албан ёсоор нэгдэж байгаа бөгөөд та бүхэнтэй нэгэн эерэг мэдээг хуваалцъя. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Мобиком Корпораци хамтран хэрэгжүүлж, өдгөө төр засгийн үйл ажиллагаанд шилжсэн “Хүүхдийн тусламжийн утас 108”-ыг мэдэхгүй хүн ховор.
Мобиком Корпораци Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран хэрэгжүүлсэн энэхүү төслөөр “Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төв”-ийн интернэт холболт, програм хангамж, дата сервер, техник хангамжийг бүрэн хангаж ажилладаг билээ. Дуудлагын төв ажиллаж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд нийт 688’840дуудлага хүлээн авснаас 10’742 нь халуун дуудлага буюу хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үеийн дуудлага байжээ. Ноцтой, эмзэглэмээр олон арван дуудлагын тухай ярихаа азнаад хүүхдүүд энэ утасны тусламжтайгаар өөрт тохиолдсон асуудлаа шийдэж, зөвлөгөө авч, мэргэшсэн операторуудын ухаалаг арга ажиллагааны үр дүнд зөв гарцаа олж, гайхалтай үр дүнд хүрч чаддаг.
Тухайлбал, 15 настай Х охин найз хөвүүнтэйгээ 3 жил үерхээд салжээ. Гэтэл салалт нь охины сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, хоол идэх хүсэлгүй, хичээл сургуульдаа ч явах хүсэлгүй болж, тэр бүү хэл амиа хорлох үйлдэл хүртэл хийсэн байна. Тэрээр энэ тухайгаа 108 утсанд хандан ярьж, цаашид яавал дээр вэ хэмээн зөвлөгөө хүсжээ. Өсвөр насны охид сэтгэл хөдлөл ихтэй байдаг тул тасралтгүй уйлж утсаар ярьдаг. Энэ тохиолдолд 108 утасны мэргэжлийн операторууд юун түрүүн амьсгал чөлөөлөх дасгал хийлгэж, охиныг тайвшруулан асуудлыг нь яриулж сэтгэлзүйн трейнингийн аргаар ярилцдаг байна. Ярилцлагаа үр дүнтэй болгох чин хүсэлтэй мэргэшсэн операторууд маань ярилцагчаа зөв шийдэлд хүргэх хүртлээ уйгагүй ярилцаж, сэтгэл заслын олон арга техникээс аль оновчтойг нь сонгон хэдэн цагаар ч хамаагүй ярилцдаг аж. Энэ бүхний эцэст зөв гарцаа олсон, өөртөө итгэх итгэлтэй болсон охид хөвүүд маань 108 утсандаа эргэн холбогдож талархсан сэтгэлээ илэрхийлдэг байна.
Хэрэв таны эргэн тойронд өсвөр насны дүү чинь, хүү охин чинь тантай ярилцахаас цааргалж, эсэргүүцэж байвал тэднийг зэмлэлгүйгээр, харин асуудлаа ярилцах, зөв чиглэлийг өгөх мэргэжлийн тусламж үйлчилгээг санал болгоорой.
ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ!



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
