…Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг ТЭРБУМ шахуу төгрөгийн АВЛИГА авсан нь тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр ШҮҮХ-д хэрэг нь шилжээд байна.
Одоогоос яг жилийн өмнө холбогдох газраас Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө,бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам доллар, 70.000 юань бэлнээр гарчээ. Энэ мөнгөнийхээ эх үүсвэрийг тэд тайлбарлаж чадаагүй shучраас нэмэлт мөрдөн байцаалт явуулахад тэд нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр нийтдээ 700 гаруй сая төгрөгийг АВЛИГА-д авчээ. Авлигын мөнгө нь сейфэндээ багтахаа больсноос сүүлдээ иргэдийг “НИМГЭН БОЛГО” гэх шаардлага тавьснаар авлигаа юань, долларт шилжүүлсэн байна.
Зөвхөн илэрсэн нь энэ болохоос цаана нь илрээгүй хэдэн ч төгрөгийн АВЛИГА авсныг тогтоох боломжгүй юм.
Хэрэг илрээд жил өнгөрч байхад хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, холбогдогчдыг гадуур шалгаж, хариуцсан ажилд нь өөр хүн томилоогүй, тэр ч бүү хэл Э.Аззаяа, Н.Баярсайхан нартай авлигаар авсан мөнгөө хуваадаг байсан зарим байцаагчид нь өнөөдрийг болтол ажлаа хийж байна. Иймээс тэдэнд авлига өгсөн аж ахуйн нэгж, иргэд гэрчилснийхээ төлөө маш их АЙДАС, ДАРАМТ дунд жилийг өнгөрөөлөө. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын цаана нөлөө бүхий ЭРХ МЭДЭЛТЭН, улс төрч байгаа учраас хэрэг нь шийдэгдэхгүй байна гэдгийг тэд хэлж байна. Магадгүй эрх мэдэлтний болоод намын санхүүжилтэд уг авлигалын мөнгө зарцуулагдсан болоод өнөөдрийг болтол энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа гэх ХАРДЛАГА надад ч төрж байна. МӨНГӨ олох эрхэм зорилготой ийм хүмүүст төр нь тамгаа бариулчихаар бид чинь хүнсний аюулгүй байдлаа ХЭНД даатгах вэ??
Алсуураа энэ чинь таны миний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ!!!
Илүү дэлгэрэнгүйг “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэвтрүүлгээр өнөө орой буюу 2018.12.19-ны оройн 20:30 минутаас Ийгл ТВ-ээр хүлээн авч үзээрэй!!!!!
Сэтгүүлч Б.Отгон

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
