Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав 2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд мөнх бусыг үзэж, гэр бүл, үр ач, ахан дүүс нь төдийгүй Монголын ард түмэн түүнийг энэ өдрүүдэд эмгэнэн дурсаж байна.
“Ерэн баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж, эрийн гурван наадмын тухай өгүүлсэн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино зэрэг бүтээлээрээ олон түмний хүндлэлийг хүлээж, хайрлуулсан Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг өнөөдөр /2018.12.24/ Соёлын төв өргөөнд зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцон, гэр бүл, үр ач, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Шаравын Сүрэнжав 1938 онд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн, 1972 онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал, 1988 онд “Ерэн баатрын дууль”, “Багш” найраглалаараа Төрийн шагнал хүртэн, 1999 онд Ардын уран зохиолч болж, 2001 онд Донровын Намдагийн нэрэмжит шагналын эзэн болсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
