Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон Бодь цамхаг хоорондын зайнд байрлах хэсэг газарт 17:30 цаг орчимд гал гарсан байна. Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхагийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байжээ.
Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхарын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын өрөөний хоёр цонхны шил хагарсан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүй, түлэгдэж бэртсэн, угаартсан хүн байгаагүй. Мөн эд хөрөнгөнд ноцтой хэмжээний хохирол учраагүйг албаны хүмүүс мэдээллээ. Галын дуудлага авсан даруйд Гал унтраах, авран хамгаалах 10-р ангийн алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ирж барилгын гадна талыг хамгаалалтад авч, гал унтраах арга хэмжээг шуурхай авснаар галыг бүрэн унтраасан байна.
Тус газарт гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд яг одоо ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын галд өртсөн дээрх хоёр өрөөнөөс бусад хэсэгт гал тархаагүй, хохирол учраагүй тул маргааш нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
