Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны 1 дүгээр улиралд 19.5 хувиар, нийт гэмт хэрэгт эзлэх хувь 6.7-14.8 болж тус тус өссөн.
Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, хор уршиг, хохирол нь нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийг судлахад нийтийн цахим сүлжээ ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, гэрээ, хэлцлээр халхавчлан залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байгаа болно.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь нийгэмд түгээмэл үйлдэгдэж байгаа үйлдлийн аргыг иргэдэд мэдээлэх, таниулах, залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдлийг бий болгох, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм.
Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Залилан” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү хийгдэж олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр дамжин мэдээлэл хүргэгдэнэ.
Иймд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжин, хамтран ажиллах, өгч байгаа мэдээ, мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэн ажиллахыг хүсье.
ЦЕГ-аас зохион байгуулж буй “ЗАЛИЛАН” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
2019 оны 04-р сарын 15 өдөр, 14 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
