Судалгаанаас харахад хүүхдүүд дөнгөж 18,19 нас хүрээд бэлгийн харилцаанд орж, ээж, аав болж байна. Эргээд хариуцлага хүлээж чаддаггүй. Түүнээс болоод салж, сарнидаг. Цаашлаад хойд эцэг, эх гэдэг асуудал үүсдэг. Жилд 16-17 мянган гэр бүл гэрлэлтээ батлуулж байгаа ч дөрвөн мянган гэр бүл нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо байна. Уг гэрлэлтээ цуцалж байгаа гэр бүлээс 10 мянган хүүхэд өнчирч үлдэж байгаа юм. Үүний 97 хувь сайн ээж, аавдаа очно гэж бодоход үлсэн 300 хүүхэд эрсдэлтэй айлд очиж байна гэсэн үг.
Гэр бүлээ төлөвлөж, хань ижлээ зөв сонгож чадаагүйн улмаас өнөөдөр өнчирч үлдсэн хүүхдүүд хойд эцэг, эхийн гарыг харж амьдран, улмаар хүчирхийлэлд өртөх хэргүүд ихээр гарах болов. Албаны эх сурвалжаас тодруулахад хүчирхийлэлд өртөж буй бага насны хүүхдийн дийлэнх хувийг хамаарал бүхий этгээдүүд үйлдэж байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл хойд эцэг, хамаатан садангууд нь гэсэн үг. Тиймээс эцэг, эх та л хүүхдээ хайрлаж, хамгаалж чадна. Та л хүүхэддээ аливаа эерэг орчин, аз жаргалтай амьдралыг бий болгож чадна. Эцэст нь хэлэхэд, Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг бол үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд хүнийг хайрлаж мэддэггүй, харгис хэрцгий нэгэн болж хувирдаг байна. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд ирээдүйд хэн болох нь зөвхөн өнөөдрийн таниас л шалтгаалах юм.
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар – УСХ





Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
