Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 06-р сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны албан ёсны арга хэмжээ 11:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.
Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтонд нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, Д.Сүхбаатарын хөшөөний баруун болон зүүн талуудад Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргаж, төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах байгууллагуудын асрууд тус тус байрлана.
Ингээд та бүхэндээ энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааны болон Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд 10:00-00:00 цагийн хооронд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг 9 дэх удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.
МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР
05-р сарын 18-наас 06-р сарын 02-ний өдрүүдэд 13:00, 15:00 цагуудаас “БҮЛТЭЭХЭЙ, ДЭЛДЭЭХЭЙ 2” тэдний найзууд хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. /үнэ:5000 төг/
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
06-р сарын 01-нд 14:00, 16:00 цагуудаас 2 хон удаа Оросын алдарт зохиолч С.Михалковын зохиол “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг тоглоно. /үнэ:8000 төг/
УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
06-р сарын 01,02-нд 17:00 цагаас “АМТТАНЫ ДОКТОР” хүүхдийн балет тоглоно. /үнэ:10000,20000,30000 төг/
НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА
06-р сарын 01-нд 12:00-14:00 цагийн хооронд Дорноговь аймгийн хүүхдүүдийн тайлан тоглолт тоглоно.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
06-р сарын 01-нд 14:00 цагаас “Хүүхдийн ертөнц” дугуйлангийн сурагчдын гала тоглолт тоглоно. /Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан/
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
06-р сарын 01-нд 12:00-15:00 цаг хүртэл олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-р зэргийн, эхийн алдар 2 дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана.
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР
06-р сарын 01-нд 10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.
УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР
06-р сарын 01-нд 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
06-р сарын 02-нд 11:00-16:00 цагийн хооронд “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
ШАНГРИ-ЛА ТӨВИЙН 3-Р ДАВХАР ADVENTUREZONE ТОГЛООМЫН ТӨВ
05-р сарын 27-ноос 06-р сарын 02-нд 10:00-20:00 цагийн хооронд Аами Таами-тай сюрприз дүүрэн багцыг санал болгож байна. /Хүүхдийн баярын бүтэн өдрийн тоглох эрхтэй бэлгийн багцтай хөтөлбөр үнэ:40000/
НАРАН ИХ ДЭЛГҮҮР
06-р сарын 01-нд 12:00-14:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбайд “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.
ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ
05-р сарын 31, 06-р сарын 01,02-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “ДОЛООН ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ” хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг тоглоно.
МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ
06-р сарын 01-нд 10:00-17:00 цагийн хооронд “Монгол хүү“ үндэсний хүүхдийн эрийн гурван наадам Хүй долоо худгийн соёл урлагийн талбайд зохион байгуулна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 11:00-14:00, 14:00-17:00 цагуудад Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн соёлын ордонд зохион байгуулна.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 10:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
06-р сарын 01-нд 09:00-15:00 цагийн хооронд Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн ерөнхий боловсролын 82-р сургуулийн талбайд зохион байгуулна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
05-р сарын 30-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.


“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
