“Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос батлан гаргах гэж байгаа “Өргөн Нэвтрүүлгийн Зохицуулалт, Нөхцөл Шаардлага” гэх журманд оруулсан зүйл заалтыг Монгол HDTV эсэргүүцсэн мэдэгдэлийг өчигдөр гаргалаа. Тус мэдэгдэлдээ, дөрөв дэх засаглал буюу сэтгүүл зүйн хэвлэн мэдээллэх эрхийг боймолж, нэг байгууллагаас хараат болгон, үзэгчдийн олон төрлийн монгол контент үзэх эрхийн сонголтыг цөөрүүлэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хязгаарласан журам батлагдах гэж байгааг тэд онцолсон юм. Уг нь Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь харилцаа холбооны салбарт төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байгууллага юм. Гэхдээ тэдний шинээр гаргах гэж байгаа журманд тусгасан зарим заалтнаас харахад ОСДҮЭ \Юнивишн гэх мэт\ компаниудаас хараат болсон, тэдний эрх ашгийг хамгаалж байгааг нь шууд илтгэж байна. Тодруулбал дээрх журмын 9.24-т ОСДҮЭ компаниудыг өөрийн гэсэн дамжуулах сувагтай байхыг зөвшөөрсөн байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн, ОСДҮЭ компаниудыг телевиз, кабелийн сувгуудтай давуу байдлаа ашиглан, шударга бусаар өрсөлдөх нөхцлийг бий болгож байна. Мөн журмын 9.10 дахь заалт нь өргөн нэвтрүүлгийн телевиз гэсэн нэр томъёог ОСДҮЭ/Юнивишн/ компаниудын үйлчилгээний нэрээр буюу үндсэн багцын суваг гэж өөрчилсөн байгаа хачирхалтай юм.
Энэ талын гадны жишээ эсэргээрээ буюу өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгуудын эфирийг Олон Сувгуудын Дамжуулах Үйлчилгээ Эрхлэгч компаниуд нь мөнгө төлөн авч өөрийн дамжуулах сүлжээгээрээ гаргадаг. Манай улсад энэ тогтолцоо анхаасаа л байгаагүйн дээр улам хууль зөрчсөн, мөн телевизийн уран бүтээлчийн олон цагийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн журам бий болох гэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй юм. Энэ нь зөвхөн өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгуудын эрх ашгийг хөндөөд зогсохгүй нийт телевиз үзэгчдийн МЭДЭХ ҮЗЭХ эрхийг маш ноцтойгоор зөрчсөн байна” гэх мэдэгдэл хийлээ.
Ингээд тус журмыг эсэргүүцсэн Монгол HDTV-ийн мэдэгдэлийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэе.


Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
