ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.
Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 11.6 хувиар буурсан гэх таатай мэдээ сонсогдож байна. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
Цагдаагийн байгууллага 2019 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлтүүдээ нэгтгээд олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, эхний хагас жилд 297.361 дуудлага мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл цаг тутамд 70 дуудлага мэдээлэл хүлээн авсан гэсэн үг. Мөн энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 17 мянга 666 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 33.5 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 11.6 хувиар, нийслэлийн хэмжээнд 19.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Цагдаагийн байгууллагаас маш олон аян, арга хэмжээг зохион байгуулсаны үр дүн хэрхэн гарч байгаа вэ?
Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, мэдээлэл ойлголт өгөх зорилгоор тогтмол зорилтот аянуудыг зохион байгуулсаар ирсэн. Жишээ нь он гарсаар уураа тэвчиж, ойлголцох “Нэг Хором”, хүүхдийн хүмүүжил, хамгааллын “Зөв тусгал”, хүүхдийг зам тээврийн хөдөлгөөнд зөв тээвэрлэх “Бяцхан зорчигч”, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” гэсэн аянуудыг зохион байгуулаад явж байна. Эдгээр аян, нэгдсэн акцууд нь эхнээсээ үр дүнгээ өгч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4210 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан дүн гарсан. Хулгайлах гэмт хэрэг 35.1 хувиар буурсан байлаа. Дээрх тоон үзүүлэлтээс гадна иргэд, олон нийтийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн аливаа аяныг дэмжих, ойлгох хандлага нь нэмэгдсэн бөгөөд өөрт хэрэгтэй зөв, хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, хэрэглэж сурсан байна.
Гарч байгаа гэмт хэрэг ер нь ямар өдрүүдэд ихэвчлэн үйлдэгддэг вэ?
Статистик тоон мэдээллээс харахад нийт гэмт хэргийн 75 хувь нь ажлын өдрүүдэд, үйлдэгддэг. Эдгээр өдрүүдэд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхи хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Харин 29.4 хувь нь шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байна.
2018 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 35.3 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон нийт хохирлын 25.9 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, 70 хувь өссөн үзүүлэлттэй байна. Энэ бүхнээс харахад зохион байгуулж буй ажлууд үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна.
Дээр дурдсан томоохон аяны нэг болох “Яараад яахав дээ” яг одоо өрнөж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар.
“Яараад яахав дээ” аяны хүрээнд хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн замуудад сэрэмжлүүлэх мэдээллийн том самбаруудыг байршуулж, видео контент, шторкуудыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж ажиллаж байна. Уг аяныг олны танил хүмүүс дэмжин оролцож байгаа. Ялангуяа иргэд аянг маань маш эерэгээр хүлээж авч байгаад баяртай байна.
Цагдаагийн байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян, хөдөлгөөн, нэгдсэн арга хэмжээнүүдийг тодорхой хугацаанд зохион байгуулаад болсон гэлгүй ард иргэдэд сэдэл, сэрэмжлүүлэг мэдээлэл, нөлөөлөл өгөх чиглэлийг илүү баримталж ажиллаж байна. “Яараад яахав дээ” аяныг Оюу толгой ХК, Мобиком корпораци, Таван богд ХК, Петровис ХК, АПУ ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа дэмжиж хамтран ажиллаж байна.
Зам тээврийн ослоос болж жид 500 гаруй хүн амь насаа алдаж байна гэж ТЦА-аас мэдээллэж байсан. Шалтгаан нөхцөл нь юу вэ?
“Яараад яахав дээ” аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаагийн гол зорилго нь жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зам тээврийн ослыг бууруулах юм. Учир нь 2018 онд улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмтлийн 29 мянга орчим дуудлага ирсэнээс 500 гаруй иргэн амь насаа алдаж, 3000 гаруй иргэн хөнгөн, хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтсэн байдаг. Үүний 70 орчим хувь нь дулааны улирал буюу аялал зугаалга, амралт эхэлсэн эдгээр цагт үйлдэгддэг. Тиймээс бид энэ тоон үзүүлэлт дээр дүн шинжилгээ хийж, зохих арга хэмжээг авч ажиллаж байна.
Дулааны улиралд гарах осол, аваарууд дийлэнх нь хөдөө орон нутгийн замд гарч байна. “Яараад яахав дээ” арга хэмжээ эхэлсэнээс хойш улсын хэмжээнд зургадугаар сарын 15-аас 28-ны бдрийн байдлаар өмнөх саруудаас дуудлага, мэдээлэл 11.4 хувиар, гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан нааштай тоон мэдээлэл байна. Ер нь зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байгаа учраас өөрт тохиолдоогүй бол хол мэт санадаг энэ үзлээ халж, хаях нь хамгийн чухал байна.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
