Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд Монгол улсын АВАРГА цол хүртсэн билээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.17/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд боллоо.

Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм. «Аварга» дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон байна. 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн, улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны түрүү бөх Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1989 онд Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.
Тэрээр:
- 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
- 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
- 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
- 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
- 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч, “Өсөх идэр” чимэг хүртсэн.
- 2019 оны Улсын их баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

7jil bolood ded hurandaa arai l bna daa. Busad alba haagchid nasaaraa zutgeed bvh l hvnd ajliig hiigeed ch abdaggvi ain