…Хүрлээ өнөөдөр арван нас хүрлээ,гэвч бусад хүүхдүүдийн адил амттан дүүрсэн ширээний ард суугаад аав,ээж ах,эгч,дүү,найз нөхдийнхөө хамтаар төрсөн өдрийн баяраа тэмдэглэн ханаж цадатлаа идэж,ууцгаан гоё олон тоглоомуудаар тоглон баярлаж хөгжилдөн наадан цэнгэж үзээгүйгээс гадна ер бусын тансагхан харагдах амтат бялууг дэлгүүрт л харснаас биш өмнөө тавиад гартаа бариад нэг ч удаа болов амтархан идэж үзээгүй билээ.
Харин өөрийн энэ насандаа дэндүү ахадсан ар гэрийн ажилтай мөн архинд толгойгоо мэдүүлсэн аав,ээж хоёрыгоо өлсгөж цангаачихгүйн тулд бас өөрийнхөө төлөө хоолтой ундтай,эрүүл тунх элэг бүтэн амьдрахын төлөө ирээдүйнхээ бүхий л сайн сайхны төлөө ийнхүү гадаа гудамжинд өглөө нартай уралдан үдэш бүрэнхий болтол гуйлга гуйн суухаас өөр арга зам үнэндээ алга байлаа.
Хогийн савнаас ганц хоёр хуванцар олж авсан ч тэр дор нь өөр бусад хог түүж амьдраад удаж буй гудамжны гэр оронгүй гэх тэр л хүмүүст дээрэмдүүлэхээс гадна тэдний хатуу гарын амтыг хэд хэдэн удаа амсаж дахин үүгээр харагдах л юм бол ална шүү!гэх тэдний харгис хэрцгий догшин ширүүн үгэнд бяцхан зүрх нь чичирч орхино.
Нас биенд хүрээгүй тул хэн ч тоож ажилд үл авна тиймээс өөр сонголт түүнд олдсонгүй ийнхүү гуйлга гуйн энэхүү нэгэн улаан гудамжны мухарт сууж эхлээд бүтэн хоёр жилийн нүүр үзэж буйн энэ ажгуу.
Заримдаа тал талх ч худалдан авах мөнгөгүй байх үе ч цөөнгүй.
Мөн бусад хүүхдүүдийн хамтаар мөр зэрэгцэн,тохой нийлүүлэн хамтдаа сууцгаан номын дуу сонсож,сургуульд сурч эрдэмтэй номтой болохыг хязгааргүй ихээр мөрөөдөн тэмүүлэвч өөрийнх нь энэ ядуу зүдүү амьдрал нь түүний бүх хүсэл мөрөөдөлд саад болсоор,үнэндээ түүний амьдрал хутганы ирэн дээр тогтож байлаа.
…Түүний суудаг улаан гудамжны мухарт “Зоогийн газар”-хэмээн бичээстэй нэгэн жижигхээн дан ганц цагаан хуучин байшин харагдах ба тэр зоогийн газрын эзэн болон тэнд ажилладаг ажилчид нь ч Хүрлээг андахгүй сайн таньдаг болсноос хойш тэд өдөр бүр бага сага гэлтгүй л хоолноосоо илүүчилдэг болсон ба ачаа бараагаа зөөх болоход Хүрлээг дуудан биед нь тохирсон хөнгөхөн ойр зуурын жижиглэн бараанаасаа зөөлгүүлэн дараа нь чамлахааргүй овоо хэдэн төгрөг төлдөг болохоор ч тэр үү Хүрлээ тэдний хаяанаас алхам ч үл холдоно.
Хүрлээгийн нүдний харц зарим түүнтэй адил гуйлга гуйн сууж буй бусад хүүхдүүдийнхээс огт өөр түүний нүдний харц гэгээхэн,их цоглог,оч гэрэлтэх мэт цаанаа л нэг ухаантай сэргэлэн цовоо хүү харагдана.
……Оройн сэрүүн орж гадаа гудамжинд хүйтэн бас хүмүүсийн хөл хөдөлгөөн цөөрсөн тул урдаа буй цаасан хайрцагныхаа ёроолоос хэдэн задгай мөнгө гаргаж ирэнгээ,
-таван зуун төгрөг гучин мөнгө,гэж Хүрлээ амандаа бувтнан тоолчихоод мөнгөө өмднийхөө карманд хийнгээ хөл хөдөлгөөн багассан их хотын гэрэлт гудамжаар ихэд бодолд автан хаашаа ч юм бүү мэд урагшаа харсан зүг рүүгээ алхалсаар л байлаа,алхалсаар л их хотын гэрэлт гудамжнаас холдон хажуу тийш эргэн нилээн алхалсны эцэст нэгэн гэрэл гэгээ ч үгүй бүүдгэрдүү гэр хорооллын нарийн гудмаар дээш өгсөн дэнж дээр байрлах нэгэн хуучирч навсайсан халтайсан хар цоохор хир буртаг болсон уранхай цоорхой бүрээстэй гэр гэхэд хэцүүхэн овоохой гэлтэй нэгэн муу гэрийн гадаа дөхөн очиход хаалганы завсраар гэрэл асаатай буйн харагдахтай хамт мөн гэрт ямар хүмүүс байгаа нь ч тод харагдах аж.
Гэрийн гадаа ойртох бүрт эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн хэрэлдэж зодолдох дуу улам бүүр ширүүссээр бие биенээ элдвээр харааж нулимцгаах нь Хүрлээгийн зүрхийг ямар нэгэн хурц үзүүртэй зүйлээр зүсээд авах шиг болсоор ихэд уджээ,.
…….Тэрээр энэ муухай дуу чимээ,хэрүүл,зодооныг ухаан орсон цагаасаа л сонсож харж өссөн ч хэзээ нэгэн цагт энэ муу муухай амьдралаас салнаа аав,ээжтэйгээ хамтдаа аз жаргалтай,баяр баясгалантай,юугаар ч дутахгүй баян чинээлэг хангалуун амьдрах тэр сайхан цаг ирнээ,гэж өөрөө өөртөө бат итгэлтэйгээр хэлээд өөрийгөө хүчлэн зоригжуулсаар л байв.
……Өдөр хоног сар жил улиран өнгөрч нас нэмэгдэж ухаан тэлэгдэх бүртээ Хүрлээ өөрийн энэ хэрүүл зодоонтой,аз жаргалгүй амьдралаа улам бүр жигшин зүхэн харууссаар,аймшигтай энэ амьдрал нь үүрд үргэлжлэх мэт санагдахад мөн урьд урьдахаасаа илүүтэйгээр нуран мөхөж буй энэхүү амьдралын уур амьсгал Хүрлээг багалзуурдан тастах шиг эгдүүцлийг нь хүргэхэд энэ удаад гэрийнхээ хаалгыг татан орох хүсэл үнэхээр төрсөнгүй. Тэрээр гэрийн зүг харан архичин аав,ээжээ хэрхэн яавал архинаас гаргаж,хэрхэн яаж аз жаргалтай болгож хэрүүл,зодоонгүй энгийн сайхан амьдралтай болгох вэ,гэж элдвийг бодон хэсэг зогстол гэнэт гэрийн хаалга хүчтэй нээгдэн аав нь өнөөх л байнга хамтдаа архиа хуваан ууцгаагаад дараа нь мөн л ингээд бие биеэ алан хядахаас наагуур болцгоон хоёр биентэйгээ зууралдан зодолдсоор цус нөжиндөө холилдон байж нэг юм хоёул гэнэт ухаан оров уу аль эсвэл уусан архи нь гарав уу гэлтэй Дорж ах,аав хоёул чимээгүй болцгоон гэртээ буцан орцгоогоод газар шалан дээр тэр чигтээ тэрийж унаад тэндээ үд хүртэл унтацгаадаг гэдгийг ч Хүрлээ хүү сайн мэднэ.
Хөөрхий,муу ээж нь ч энэ амьдралтайгаа дасан зохицоод тэдэнтэй нийлэн хамтдаа уусаар сүүлдээ бүүр тэднээс дутахгүй л уудаг болж,одоо ч мөн л ухаангүй согтуу амьтай амьгүй нь мэдэгдэхгүй шахуу хүн эвдэрхий муу орон дээрээ унтаж буй нь гэрийн онгорхой завсраар харагдана.
Хүрлээ аав,ээжийгээ маш ихэд өрөвдөх авч даанч өөрөө одоогоор ямар ч чадал чансаагүй тэнхээгүй тул дэмий л олон зүйлийг тунгаан бодож сэтгэлээ өвтгөнө,.
Түүнд гэртээ орох хүсэл үнэндээ төрсөнгүй тул эргээд их хотын гэрэл гэгээг бараадан харанхуй дэнж дэхь гэр хорооллын нарийн гудамжнуудыг үдэн алхалсаар л,..
Өглөө үүрээр шахуу ээж нь сэрээд нэг нүдээ арай ядан нээн,нөгөө нүдээ аниатай чигээр,
-Хүрлээ,хүүрээ,чи алив,хурдхан гараад түцний авгайгаас нэг шил юм зээлээр аваад ир,энэ толгой хагарлаа,өвдөж байгаа гэж жигтэйхэн,хурдал чи муу,гэсээр хэд хэдэн удаа бахирсан боловч хариу алга тул ихэд уурлан хоёр нүдээ нээн толгойгоо маажсаар босон өнгийн харснаа,
-аа,муу хүүр чинь,алга бна,за,чамайг даа,гэсээр гар,нүүрээ ч угаалгүй тэр чигтээ халтар муу уранхай хиртэй чигээрээ гэрээсээ гаран гуйван алхалсаар нэг юм Хүрлээгийн байнга суудаг улаан гудамжинд очвол Хүрлээ тэр газраа алга байлаа.
-Муу новш чинь,хаачдаг байнаа,за,чамайг нэг болгоод өгнөө гэж үглэсэн хэвээр хажуу дахь хашааг нуруугаараа налан хөлөө амраан хэсэгхэн сууж байгаад босон алхлаад булан тойроод бараа нь сая замхрахад Хүрлээ өөрийн байрандаа эргэн суун урьдын адилаар урдуур нь зөрөлцөн өнгөрөх хүн бүрийн царайг царайчлангуй харан гуйлга гуйсан хэвээр,.
Зарим нэгэнд нь элдвээр хараалгуулан загнуулахдаа түүний сэтгэл тэр чигтээ харанхуйлах ч хүмүүсийн ааш араншинг яалтай ч билээ дээ,гэж бодон тэдний хараан,доромжлон хэлэх муу муухай үгсийг сонсоогүй мэт сууж байтал хажуу зоогийн газрын эзэн болох Төрөө ах,
-Хүрлээ,нааш ир!гэж дуудах сонсогдоход Хүрлээ маш ихэд баярлан,хурдхан харайлгаад гүйгээд очвол,
-За,дүү хүү,энэ жижиг хайрцагтай зүйлсийг тэр ногоон хаалганы хажууд өрөөд байгаарай,гэж зоогийн газрын ззэн Хүрлээд хэлэнгээ өөрөө харин том хайрцагтай зүйлсийг зөөж эхлэв.
Хүрлээ угаас хар бор ажилд сүрхий тул ихэд мэрийн нилээд хэдэн хайрцагтай барааг эгнүүлэн мөн давхарлуулан өрөөд хурдан бөгөөд шаламгай гэгч нь урьдын адил яаравчлан дуусгав,хэдийгээр хайрцагтай зүйлс хүнд хэцүү биш ч тооны олонд нь харин бие нь жаахан ядарч.
Зоогийн газрын эзэн Төрөө ах хажуудаа зогсох өөрийн төрсөн охин Шүрээдээ хэдэн төгрөг атгуулангаа,
-Миний охин,энэ хэдэн төгрөгийг тэр жаал хүүд аваачаад өг,гэсээр Хүрлээгийн зүг заав.
Шүрээ гүйсээр Хүрлээгийн өмнө хүрч ирээд аавынхаа атгуулсан өнөөх хэдэн төгрөгийг өгөхдөө түүний харцтай яг эгц тулгарахад хоёр биенээсээ бишүүрхэн ичингүйрцгээв,
-Баярлалаа,гэж Хүрлээ арай ядан дуулдах төдий хэлэх тэрхэн хоромд Шүрээ ичингүйрсэн хэвээр хурдхан эргээд аавынхаа зогсож буй зүг гүйн одлоо.
……Оройхон нилээд харанхуй бүрий болох үед гадаа гэнэт бөөн шуугиан дэгдэв,
-Чи муу новш,бүх мөнгөө нааш нь өгөөдөх,чи муу хаагуур тэнээд байгаа,новш вэ,чамайг дээ,гэсээр Хүрлээг эрэгтэй,эмэгтэй хоёр согтуу хүмүүс хоёр талаас нь тастах шахам нааш цааш чангаан хашгичсаар,
-Май,энэ мөнгө,энэ байна,гэж Хүрлээ айдас дүүрэн хоолойн зангиран хахаж цацан хэлэнгээ тэдний зүг гараа сарвайн байхыг харсан Шүрээ зоогийн газрын гадаа аавыгаа хүлээн машинд нь сууж байсан тэрээр машины хаалгыг нээн буугаад хамаг хурдаараа гүйсээр,
-Ааваа,ааваа,тэнд хоёр хүн Хүрлээг зодож байна,дээрэмдэж байна гэсээр зоогийн газар луу гүйн оров.
Шүрээгийн хэлэхийг сонсоод аав нь гадаа гарч Хүрлээг тэр эрэгтэй,эмэгтэй хоёр согтуу хүмүүсийн гараас мултлан авч тэдэнд хүссэн мөнгө,төгрөгийг нь өгөөд хэрүүл хашгираан дэгдээх өнөөх хоёрын дууг нам дарав.
Хүрлээ хүү зоогийн газрын эзэн болох Төрөө ахад маш их баярлаж талархсанаа илэрхийлэнгээ,энэ эрэгтэй,эмэгтэй хоёр өөрийнх нь аав,ээж хоёр нь гэдгийг ч нуулгүй бүх л үнэнээ тоочин хэлсэн билээ.
Энэ өдрөөс хойш энэ явдлаас хойш Хүрлээг тэр гудамжинд гуйлга гуйн суухыг хэн ч дахин олж харсангүй тэр ор сураггүй алга болжээ.
……Цаг хугацаа ч нүд ирмэх зуурт урсан арав гаруй жил өнгөрч,…
………………..”Жаргалан” нэртэй нэгэн том рестораны үүдэнд хөрслөг бор царайтай өндөр нуруутай оч мэт гэрэлтсэн нүдтэй сайхан жавхаалаг нэгэн залуу цамцныхаа ханцуйг бага зэрэг арагш сөхөн бугуйн алтан цагаа харангаа,
-одоо ирэх болсондоо,гэж үл сонстох төдий амандаа шивнэн хэн нэгнийг хүлээн зогсоно.
Төдөлгүй хар өнгөтэй “Бентли” машин өмнө нь ирж зогсоход машины арын хаалга нээгдэн нэгэн бяцхан хүү,
-Ааваа,гэсээр өнөөх залуугийн зүг түнтэгнэн гүйн очиход,
-Миний хүү,гэсээр бяцхан хүүг угтан тосон өргөж тэврээд урагш хэд алхлан машинаас бууж ирэх намхавтар нуруутай сайхан инээмсэглэх туранхай бор бүсгүйн уруул дээр үнсэнгээ,
-Хүүгийн маань төрсөн өдрийн баярын ширээ бэлэн болсон,хайраа,гэж залуу ихэд сэтгэл хангалуун хэлэхэд,
-За,ашгүй дээ,хайрт минь,гэж бүсгүй догдлонгуй баясалтай хариулав.
Урьд өмнө энд “Зоогийн газар” хэмээсэн жижиг цагаан байшин харин одоо “Жаргалан” нэртэй ресторан,зочид буудалтай өргөтгөсөн өргөн том сүрлэг байшингийн хаалгаар эзэн нь болох Хүрлээ өөрийн бяцхан хүү Жаргалан мөн хайртай хань Шүрээгийнхээ хамтаар гурвуулаа аз жаргалаар дүүрэн мишээцгээн алхлан орцгоов.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
