Өнөөдөр Ардчилсан намын гишүүн Т.Энхсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой факт дэлгэнэ хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэвч тэрээр сэтгүүлчдэд баримт нотолгоо огт үзүүлсэнгүй, зарим эх сурвалжаас сонссон мэдээллийнхээ талаар санал, сэтгэгдлээ хуваалцаж байгаа гэлээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарт “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбогдуулан шаардлага хүргүүлж байна гэв.
Тэрээр хэлэхдээ “надад өнөөдөр олон овоотын уурхайг Ц.Нямдорж авах гэж байна гэсэн яриа сонссон болохоос яг баттай баримт алга. Хэдүүлээ Уул уурхайн яам, ашигт малтмалын газар руу бичиг өгч, тэр олон овоотын талаар мэдээлэл олж авмаар байна. Намайг дагаж хамт тэмцэж буй энэ зургаан хүн шантрана гэж байхгүй. Би одоо л энэ олон овоотын талаар сураг гаргах гэж байна. Хэрэв гэрээ хийгдсэн байдаг бол тэрийг нь олж авах гээд яваад байна” гэлээ.
Т.Энхсайхан нь намдаа квот горилж тэмцэл хийж байна уу эсвэл Ц.Нямдорж гэдэг хүнд хувь өс санаж тэмцэж байна уу гэдэг нь цаашид олон нийтэд тодорхой болох биз ээ.
Дашрамд сонирхуулахад Ардчилсан намын гишүүн Т.Энхсайхан нь “Фүжи холдинг” компаниараа 2014 онд Хан-Уул дүүргийн “Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байруудыг шинээр барих тендерийг авсан аж. Гэвч оршин суугчидтай гэрээ хийлгүй ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын үсэг зурж баталгаажуулсангэх хууль бус үйлдэл гаргасан, тендер будлиантуулсан нь ил болсон талаар хэвлэлээр гарч байв. Түүнчлэн Т.Энхсайханы тендерт шалгарсан компани нь барилга барьж байсан ямар ч туршлагагүй, мөнгө угаадаг байсан гэж эх сурвалжууд дурдсан байдаг. Тэрээр тендерээ авчих л юм бол Японоос 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ирнэ, хятадын “V ЯН” гэдэг барилгын компаниар барилгаа бариулна хэмээн ярьдаг байж. Тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн захирамжаар “Фүжи холдинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж байв. Гэвч тэрээр намынхаа нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр“Нэхмэлийн шар”-ын тендерийг авч, өөрийн бизнесээ цэцэглүүлсэн байдаг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

xenees mungu awchaad l xooloi bagalsuuraa taslax geed bna da xeree medex xeregtei shte bas
Зам чинь мухардаж заль чинь илчлэгднэ. Солиороод л бай даа